Хаягдал цонхоор бүтсэн байшин

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 27

 

Японы өмнөд хэсэгт орших Камикацү дахь хог хаягдлын төв өөрсдийн байраа хаягдал цонх ашиглан бүтээжээ.  Тус байшинг бараг л хогийн савнаас босгосон гэж хэлж болно. 

100 хувь хог хаягдалгүй байх зорилгын үндсэн дээр энэхүү байшинг бүтээсэн бөгөөд хуш мод болон хаягдал цонхнуудыг ашиглан бүтээжээ. Архитектор Хироши Накамура тус бүтээлээрээ Архитекторын хүрээлэнгээс шагнал хүртжээ. 

Уг байшин нийтдээ 700 гаруй хаягдал цонхноос бүтсэн гэнэ. Дотроо 45 гаруй төрлийн хог хаягдал дахин боловсруулах хэсэгтэй бөгөөд эко аялагчдад зориулсан нэрийн зочид буудалтай аж. 

Дэлхий дахинаа хог хаягдлаа дахин хэрэглэх тухайд санал нэгдэж энэ талын олон санал шийдлүүд гарч ирсээр байна. Тус төвийнхөн зөвхөн байгаль орчинд зөв нөлөө үзүүлэх биш, оршин суугчдадаа мөн зориулагдсан гэнэ. Тус хотын оршин суугчид долоо хоногт нэгээс хоёр удаа тус төвөөр зочилдог бөгөөд ном болон электрон барааг сонгон авч болдог аж.

 

 

 

 


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top