"Samsung"-ийн борлуулалт түүхэн ДЭЭД амжилт тогтоолоо

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 28

 

"Samsung Electronics" компанийн борлуулалт түүхэн дээд амжилтаа тогтоожээ. Тус компанийн 2021 оны цэвэр ашиг өмнөх үетэй харьцуулахад 51.1 хувиар өсөж 33.2 тэрбум ам.долларт хүрчээ. 

Борлуулалтын нийт дүн 279.6 их наяд вон хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 18 хувиар өссөн байна. ийнхүү борлуулалт өсөх болсон шалтгаан нь тус компанийн үйлдвэрлэн гаргадаг эвхэгддэг утас болон чип, мемори карт зэргийн эрэлт ихэссэнтэй холбоотой аж. 

Тус компанийн сүүлд гаргасан Galaxy Z Fold 3 болон Galalxy Z Flip 3 нарын борлуулалт дөрөв дахин нэмэгдсэн бөгөөд нийтдээ 100 сая гаруй ширхэг худалдаалагджээ. 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top