Өглөө эрт сэрэхэд туслах ГУРВАН арга

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 29

Өглөө эрт сэрэхэд хүндрэлтэй байна уу? Тэгвэл танд дараах гурван аргыг хэрэглэхийг зөвлөж байна.


Утсан дээрээ сэрүүлэг бүү тавь

Бид ихэвчлэн утсан дээрээ сэрүүлэг тавьдаг. Утсан дээрээ сэрүүлэг тавих нь сэрүүлгээ хойшлуулах, унтраахад хялбар байдаг учир сэрүүлгээ босоод алхаж очоод унтраах зайтай газар байрлуулах хэрэгтэй аж. Гар утас бус сэрүүлэгтэй цаг ашиглахыг зөвлөе.

Кофены хэмжээг тохируулаарай

Зарим хүмүүс кофейнд хэт мэдрэмтгийн байдаг. Кофе их уух нь 5-6 цагийн турш нойрыг сэргээдэг аж. Иймээс та унтахаасаа дор хаяж 6 цагийн өмнө кофе хэрэглэх хэрэггүй.

Таларх

Өглөөг ямар нэгэн зүйлд талархаж эхлүүлэх хэрэгтэй аж. Үгүй бол үргэлж унтах нь танд сайхан санагдах болно. Унтахаасаа өмнө маргааш өглөө нь хийх 5 сайхан зүйлээ жагсаан бичээрэй.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top