Дэлхийн топ зэрэглэлийн загвар өмсөгчид болон Жижи Хадид болон Бэлла Хадид нарын ээжийг хамгийн харгис ээж хэмээн жиргэх болов. Учир нь түүний охин Бэлла Хадид "Vogue" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа 14 настай байхдаа гоо сайхны мэс засалд орж байсан тухайгаа ярьжээ.
Өмнө нь Бэлла болон түүний ээж Йоланда Хадид нар ямар нэгэн мэс засалд орж байгаагүй хэмээдэг байсан бөгөөд энэ удаад Бэлла Хадид жинхэнэ үнэнээ өчсөн юм.
Харин үүний дараагаар цахим орчинд Йоланда Хадидыг 14-хөн настай бяцхан охиноо мэс заслын ширээн дээр аваачсан аймшигт ээж хэмээн шүүмжлэх болжээ.
Нэгэн цагт супер модель байсан Йоланда Хадид Палестин гаралтай Мохамед Хадидтай гэрлэн хоёр хүүхэдтэй болсон. Жижи Хадид Палестин гэхээсээ илүүтэй аавынхаа Голланд өвөг дээдэс болон ээжийгээ дуурайсан төв европчууд шиг төрхтэй бол Бэлла Хадидын хувьд Палестин төрх нь давамгайлдаг.
Үүндээ санаа зовдог байсан Бэлла хамрын хагалгаанд орж илүү төв европ төрхтэй болсондоо харамсаж явдаг тухайгаа дурдсан байна.
Сэтгэгдэл ( 2 )
Yolanda sdacn zgr c gigig ym iduldqshde balau avgai
Yolanda 3 huuhedtei. Anwar Khadid geed huutei.