Насанд хүрэгчдийн киноны ОД бүсгүй нас барсан байдалтай олджээ

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 18

 

Насанд хүрэгчдийн киноны од 24 настай трансжендер бүсгүй Анжелина Пеле сураггүй алга болсноосоо 7 хоногийн дараа нас барсан байдалтайгаар олджээ. AVN-ий мэдээлж буйгаар түүний жинхэнэ нэрийг Франческа Элизабет гэдэг бөгөөд өнгөрөгч мягмар гарагт Лас Вегас дахь гэрээс нь цогцсыг нь олсон байна. 

Түүний биед ямар нэгэн хүчирхийллийн шинж тэмдэг үүсээгүй байсан гэнэ.  Түүнийг сайн найз нь болох Аспен Брукс олсон бөгөөд тэрээр мөн насанд хүрэгчдийн киноны од нэгэн аж. 

Талийгаачийн цогцсыг эцэг эх нь төрөлх хотод нь оршуулахаар болжээ. Оршуулгын зардлыг түүний дэмжигчид гаргаж байгаа бөгөөд хандивт нийт 15.000 гаруй ам.доллар цуглараад байгаа гэнэ.

Түүний харьяалагддаг байсан агентлаг маш том гарз амсаж буйгаа мэдэгдээ "Анжелина дөнгөж 24-хөн настай байсан. Амьдралынхаа ид үе дээр, алдар хүндийн оргилд гарч, мэргэжлийн жүжигчин болж чадсан. Түүний гэр бүл, найз нөхдөд гүн эмгэнэл илэрхийлье" хэмээжээ. 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top