32 настай жүжигчин Жулия Фокс реппэр Канье Уэсттэй үерхсэнээсээ хойш олны анхаарлыг татах болсон. Тэд хоёр тийш болсон ч Жулия Фокс өөрийгөө мартуулахыг хүсэхгүй байна.
Тэрээр өнгөрсөн пүрэв гарагт Лос Анжелес хотын гудамжнаа жийнсэн материал бүхий өвөрмөц загвартай хувцастай гарч иржээ. Түүний өмссөн хөхний даруулга өмднийх нь нэг хэсэг бөгөөд өмдөө өөрөө хайчлан загварчилж буй бичлэгээ инстаграм хуудаснаа байршуулжээ.
Харин өмссөн гутал нь Alexander Wang брэндийн 950 ам.долларын үнэтэй гутал бөгөөд өмд шиг загвартай цүнх нь 595 ам.долларын үнэтэй аж.
Түүний энэ хувцаслалтыг олон нийт ДҮРЭМГҮЙ хэмээн тодорхойлж, чамгүй олон бүсгүй энэ зун туршиж үзэх зүйлсийнхээ жагсаалтад оруулснаа инстаграм хуудсаараа дамжуулан мэдэгджээ.
Сэтгэгдэл ( 1 )
нэн мөр шалдан явмаар юм байна кк