Реппэр Канье Уэстийн найз бүсгүй гэгдээд буй Чэйни Жонс Ким Кардашъяантай төстэй гэдгээрээ багагүй алдартай болоод байгаа билээ. Харин тэрээр бусад хүмүүс өөрийг нь чухам яагаад Ким Кардашъяантай төстэй гээд байгааг ойлгохгүй байна гэжээ.
Тэрээр энэ тухай хэлэхдээ "Бид түүний тухай ярилцдаггүй. Би түүнтэй адилхан харагддаг гэж бодохгүй байна" хэмээн саяхан өгсөн ярилцлагадаа дурдсан нь багагүй шуугиан дэгдээжээ.
24 настай Чэйни "First State Behavioral Health" эмнэлгийн үйл ажиллагаа эрхэлсэн захирлаар ажилладаг. Инстаграм хуудсанд багагүй алдартай болсон тэрээр Ким Кардашъяантай ижилхэн хувцас өмссөн зургаа инстаграм хуудаснаа байршуулдаг байсан бөгөөд энэ тухай асуултад хариулахаас эрс татгалзсан байна.
Сэтгэгдэл ( 0 )