Дэлхийд алдартай зураач болохоосоо 11-хэн цагийн өмнө нядлагаанаас аврагдсан Пигкассо (Pigcasso) хэмээх гахайн зурсан зураг 25.000 ам. доллараар зарагджээ.
"Wild and Free" нэртэй уг зургийг Германийн иргэн Петер Эссэр худалдан авчээ. Өмнө нь Конго улсын сармагчингийн зурсан зураг 14.000 фунт хүрч байсан нь хамгийн өндөр үнээр зарагдсан амьтны бүтээл болж байжээ. Харин уг амжилтыг Пигкассогийн бүтээл эвдэж чадсан юм.
Уг зургийг Пигкассо хэдэн долоо хоногийн турш зурж дуусгасан гэнэ. Түүний эзний ярьж буйгаар дээд амжилтыг эвдэхээсээ илүүтэй амьтад ямар ухаантай, бүтээлч болохыг харуулахыг хүссэн хэмээн ярьжээ.Түүнийг зургаа зурж дуусмагц бүтээлийг нь олон нийтийн сүлжээнд байршуулж, 72 цагийн дараа бүтээл зарагдсан байна.
Түүнийг 2016 онд нэгхэн сартай байхад нь нядлагааны газраас үрчлэн авч байжээ.
Пигкассогийн үүрний ойролцоо будгийн сойз санамсаргүйгээр унасан байсан нь түүний авьяасаа нээх гол түлхүүр болсон гэнэ. Үүнээс хойш эзэн нь түүний авьяасыг хөгжүүлэх болсон бөгөөд нийтдээ 400 орчим зураг зураад байгаа тухай дурджээ.
Зургаас олсон нийт орлогыг "Sanctuary SA" фирм дахь амьтдыг халамжлахад зарцуулдаг байна.
Сэтгэгдэл ( 0 )