Дэми Мур экс нөхрийнхөө төрсөн өдрийг тэмдэглэжээ

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 21

Жүжигчин Дэми Мур экс нөхөр болох Брюс Уиллисдээ төрсөн өдрийн мэндчилгээ дэвшүүлэн хамтдаа авахуулсан зургаа инстаграм хуудаснаа нийтэлжээ. Зургийн тайлбар хэсэг дээр "Төрсөн өдрийн мэнд хүргэе Брюс! Холимог гэр бүлдээ талархаж байна" хэмээх үгсийг цагаан өнгийн зүрхэн эможиний хамтаар бичсэн байна.  

Энэ жил 67 нас хүрч байгаа түүний экс нөхөр Брюс Уиллис болон Дэми Мур нар 1987-2000 оны хооронд хамтдаа амьдарч байсан бөгөөд дундаасаа 3 охинтой билээ. 

2009 онд Брюс Уиллис дахин гэрлэж 2 охинтой болсон. 2020 онд болсон хорио цээрийн үеэр Брюсын гэр бүл болон Дэми Мур охидын хамтаар тусгаарлалтад орсон бөгөөд гэр бүлээ цуцлуулсан ч найрсаг харилцаатай байдаг нь олны талархлыг ихэд хүлээж байгаа аж. 

Энэ тухай Дэми Мур хэлэхдээ "Охид маань дүү нартаа хайртай. Миний хувьд манай гэр бүл ямар ч хэлбэр дүрстэй байсан хамаагүй хамтдаа л байж, бяцхан үрстэйгээ хамт, эвтэй найртай байх нь чухал. Тэд ч мөн эгч нараа мэддэг байх нь хамгаас чухал. Надад энэ мөч үнэхээр сайхан байсан" гэжээ. 

 

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ter(66.181.161.53) 2022 оны 03 сарын 24

Sonin yum bi ex ehneree harahaar uur hyreed baidag sh dee oor hyntei nyaluuraad

1  |  0
Tsetse(51.81.186.250) 2022 оны 03 сарын 21

Demi Mur uneheer goe uzesgelentei emegtei harin ohidoos ni neg ni ch eejiigee duuraigaagui bnaa

0  |  0
Top