Баасан гарагт Бритни Спирс өөрийн инстаграм хуудаснаа жирэмсэн бүсгүйн бичлэг оруулсан нь түүнийг бие давхар болсон гэх мэдээлэл тарахад хүргэжээ.
40 нас хүрч байгаа Бритни Спирс Кевин Федерлаинтай гэрлэж хоёр хүүтэй болсон. Түүний хөвгүүд энэ жил 16, 15 нас хүрч байгаа билээ.
Саяхан хувийн дасгалжуулагч, жүжигчин Сэм Асгаритай сүй тавьсан дуучин бүсгүй хүүхэдтэй болох чин хүсэлтэй байгаагаа удаа дараа илэрхийлсэн бөгөөд хүсэн хүлээсэн хүүхэд нь ирсэнд баяртай байгаагаа фенүүд нь илэрхийлэх болжээ.
Бритни Спирс хүүхэдтэй болсон эсэхдээ баттай хариу өгөөгүй байгаа ч сүйт залуугийнхаа төрсөн өдрөөр аялалд явахдаа хүүхэд төрүүлэхээр төлөвлөж байгаагаа дурдсан байна.
Сэтгэгдэл ( 0 )