Кендалл Женнерийн ШИНЭ төрх

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 23

Дэлхийн хэмжээний супер од загвар өмсөгч Кендалл Женнерийг нүүрэндээ мэс хүргэсэн эсэх тал дээр багагүй маргаан дэгддэг. Энэ удаад мөн л олон нийт түүний уруулны тухай маргаж эхэлжээ. 

Кендалл Женнер өнгөрсөн даваа гарагт өөрийн инстаграм хуудаснаа оруулсан стори дээр ердийнхөөсөө том уруултай харагдсан нь олон нийтийг эргэлзэхэд хүргэсэн байна. 

Зарим хүмүүс түүнийг филлер хийлгэсэн хэмээж байгаа бол зарим нь ердөө нүүр будалт, филтер хэмээж таамаглаж байна. Мэргэжлийн гоо засалчид хэлэхдээ түүнийг  филлер хийлгэсэн нь гарцаагүй хэмээн дүгнэжээ. 

Саяхан загвар өмсөгч Белла Хадид хамрын мэс засалд орж байснаа хүлээн зөвшөөрсөн. Кендалл Женнерийн хувьд мэс заслыг дэмждэггүй гэдэг ч 2017 онд хамар болон нүдэндээ өөрчлөлт хийсэн гэх цуурхалд өртөөд байгаа юм. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top