Охидод бэлгийн дарамт үзүүлсэн 96 этгээдийг БАРИВЧИЛЖЭЭ

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 23

БНСУ-д 2020 онд Тelegram-р дамжуулан насанд хүрээгүй охидод бэлгийн дарамт үзүүлж, зураг, бичлэгийг нь хүмүүст зарж мөнгө олдог байсан Чо Жу Бин хэмээх залууг илрүүлэн баривчилсан билээ.

Нийт 74 эмэгтэй түүний хохирогч болж байснаа мэдэгдсэн бөгөөд уг хэрэгтэй холбоотой гэх этгээдүүдийг нэмж саатуулжээ. 

Цахим хаягаар дамжуулан бага насны хүүхдэд бэлгийн дарамт үзүүлсэн нийт 96 этгээдийг шалгалтын явцад илрүүлэн, баривчилсан байна. 

2021 оноос эхлэн эдгээр хүмүүсийг нууцаар мөрдөж эхэлсэн бөгөөд 2020 онд гарсан олныг цочроосон хэргийн дараа БНСУ холбогдох хуулиуддаа нэмэлт өөрчлөлт оруулж, гэмт этгээдүүдийг цагдаа нар нууцаар мөрдөх боломжтой болсон юм. 

 

 

Эх сурвалжийн тэмдэглэснээр цагдаа нар цахим орчинд хуурамч хаяг нээн, дээрх гэмт хэрэгтнүүдийг илрүүлжээ. 

Гэмт этгээдүүдийн 83.3 хувь нь хүчирхийлэлд өртөж буй хүүхдүүдийн бичлэг, зураг зэрэг материалыг худалдсан, тараасан, сурталчилсан бол 11.1 хувь нь бэлтгэсэн, 3.3 хувь нь хүчирхийлсэн, 2.2 хувь нь хүчирхийлэхийг завдсан хэрэгт буруутгагдаад байна. 

 


Уг гэмт хэргийн сүлжээг бий болгон, зохион байгуулсан 27 настай Чо Жу Бин 40 жилийн ял авсан. Түүний үүсгэсэн сүлжээ маш нууц, нарийн зохион байгуулалттай, бэлгийн боолчлолын шинж чанартай байсныг цагдаагийн ажилтнууд онцолжээ. 

Цахим орчинд "N Room" хэмээн нэрлэгддэг түүний нууц өрөөнд 10.000 орчим хүн 200-1.2 мянган ам.долларын төлбөр төлөн бүртгүүлж, охид эмэгтэйчүүдийн бичлэгийг үзсэн байна

Тэд охид, эмэгтэйчүүдийг цагийн ажил болон, фото модель болгоно гэх нэрийдлээр урьж, зураг болон бичлэг хийн, улмаар айлган сүрдүүлэх замаар бэлгийн боолчлол үйлддэг байсан нь хөдлөшгүй баримтаар ийн батлагджээ.

 

 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
эх оронд хэрэгтэй (124.158.69.219) 2022 оны 03 сарын 26

манайд зөндөө л пидофилүүд байдаг ингээд, зураг хөрөг, нутаг устай нь тавих бол зүгээр юм бишүү

4  |  0
Top