В.Путины алтан хэрэгсэлтэй хөлөг онгоцыг ТАНИЛЦУУЛЛАА

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 24

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины 990 сая ам.долларын үнэлэгдээд байгаа тансаг зэрэглэлийн усан онгоцыг илрүүлжээ. Өмнө нь ердөө цуурхал төдий байсан бол энэ удаад Кремлийн эсрэг тэмцэгчид уг усан онгоцыг Путиных гэдгийг баталж чаджээ. 

Уг усан онгоц Италийн Марина Ди Каррара хотод байгаа бөгөөд 496 футын өндөртэй аж. Нэрээ нууцалсан нэгэн ажилтан хэлэхдээ "Тэнд яг л бяцхан хот байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг. Тоо томшгүй олон усан сан, саун, спа, театр, цэнгээний газар, спорт заал, нисдэг тэрэгний хоёр зогсоол гээд л" хэмээсэн байна. 

 

 

Персийн нэрт хатны нэрээр нэрлэгдсэн Шехеразада усан онгоц зургаан давхартай аж. Ямар ч далайн шуурга уг онгоцыг ганхуулж чадахгүй байхаар зохион бүтээсэн бөгөөд биллъяардны ширээ байрлуулсан нь үүнийг батлах нэгэн нотлогоо юм. Ариун цэврийн өрөө нь алтан тоноглолтой бөгөөд ариун цэврийн цаас тавих хэсэг нь нь хүртэл алтаар бүрхэгджээ. Харин шал болон хана нь гантиг чулуугаар бүрхэгджээ. 

Дэлхий дээр энэ төрлийн тансаг усан онгоц ердөө хоёрхон байдаг бөгөөд Graceful нэртэй усан онгоцыг мөн л В.Путин эзэмшдэг байна. 

 

 

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Г(202.9.46.158) 2022 оны 03 сарын 27

ХОНОЦЫН ХҮҮ, ӨЛӨН ЗЭЛМЭН ДЭЭРЭЛХҮҮЛЖ ӨССӨН ХҮНИЙ ШУНАЛ ДИЙЛДЭХГҮЙ ШҮҮ. ГЭХДЭЭ УДАХГҮЙ ТҮҮНИЙГ БУРХАН ГЭСГЭЭНЭ. ХУУЧИН ЭХНЭР ХҮҮХДҮҮД НЬ ҮЗЭН ЯДДАГ ЭНЭ ПУТЛЯРЫГ.

1  |  0
Зочин(150.129.141.119) 2022 оны 03 сарын 25

Энэ ч харин сайхан мэдээ байна. Монгол хун амны бэлгээр гэдэг. Удахгуй Путин дэлхийг удирдах юм байна.

0  |  0
Haha(202.126.88.142) 2022 оны 03 сарын 25

Odor shonogui ajillaj baidag putin bid 2 naad hogoor chin yah ch bilee dee

0  |  0
Хан хайрхан(66.181.161.62) 2022 оны 03 сарын 25

Удахгүй цагаан ордон Путных болох байх.

5  |  2
УЛААНГОМ(64.119.20.157) 2022 оны 03 сарын 25

СЭТГЭЛ ЗҮЙН ДАЙНЫ ТЭНЭСЭН СУМ: ЭМЗЭГ УЛСУУДЫГ ГОГОДОХ АЮУЛТАЙ

4  |  0
shal hudalaa buraad (192.82.91.224) 2022 оны 03 сарын 25

shal hudalaa ch dee.orosiin neg bayniih sh dee.

3  |  1
Top