Загвар өмсөгч Белла Хадид урт хугацааны турш сэтгэл гутралтай явсан тухайгаа ярьсан нь олон хүнийг гайхшруулсан. Гаднаасаа аз жаргалтай, бүрэн дүүрэн, амжилттай харагддаг тэрээр багаасаа л өөртэйгөө тэмцэлдэж ирсэн тухайгаа Vogue сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурджээ.
Энэ тухайгаа тэрээр "Би эгчээсээ царай муутай байсан. Бор шаргал өнгийн үстэй байсан би Жижи шиг эелдэг нэгэн байгаагүй. Хүмүүс ч миний талаар ингэж ярьдаг. Гэхдээ харамсалтай нь танд олон хүн ингэж хэлэх юм бол өөрийгөө үнэхээр тийм гэдэгт итгэх болно. Би өөрөөсөө үргэлж л өөртөө итгэлтэй бус, айдас түгшүүртэй, сэтгэл гутралтай, бие галбирын болон хооллолтын хувьд асуудалтай, хэн нэгнийг өөртөө хүргэх дургүй, нийгмээс айх айдастай байж яаж энэ бизнест хөл тавьсан юм бэ гэж байнга асуудаг. Гэхдээ олон жилийн турш би үүнийг бусдаас нууж ирсэн.
Байнга зүгээр байгаа мэт жүжиглэж, үргэлж инээмсэглэсэн эсвэл маш хүчирхэг царай гаргадаг байлаа. Үргэлж л бусдад өөрийгөө нотлон харуулах ёстой юм шиг санагддаг байсан. Хүмүүс миний гадаад төрх, хэрхэн ярьж, хэрхэн биеэ авч яваа байдлын талаар хүсснээ ярьдаг байсан. Гэсэн ч би долоон жилийн турш нэг ч удаа ажлаа таслалж, хоцорч, цуцалж байгаагүй" хэмээжээ.
Тэрээр эхээс мэндлэхдээ огт уйлаагүй бөгөөд нүд нь нээлттэй байсан тухай түүний ээж Иоланда Хадид дурджээ. Гурван настай байхад нь эцэг, эх нь хоёр тийш болсон нь түүнд ихэд хүнд туссан аж. Бага насандаа авсан сэтгэлийн шархаас үүдэн ихэнх дурсамжаа санахыг хүсдэггүй тэрээр сүүлийн жилүүдэд сэтгэл гутралтайгаа идэвхтэй тэмцэн өөрийгөө байгаагаар нь хайрлах нь хамгийн зөв алхам гэдгийг олон нийтэд сурталчилж эхэлжээ.
Сэтгэгдэл ( 1 )
Одууд бүгд л сэтгэл санааны ямар нэгэн асуудалтай байдаг. Тиймээс ч тэмцэгчид байдаг бол уу