Загвар зохион бүтээгч, стилист Аня буюу Б.Халиуныг жүжигчин Б.Хулангийн эгч гэдгээр нь олон нийт сайн мэднэ. Үзэсгэлэнт эгч дүүсийг урлагийн сайхан бүсгүйчүүдийн тоонд зүй ёсоор багтаадаг.
Энэ гэр бүлийн урлагийн бүсгүйчүүдийн тоо энд хүрээд зогсохгүй нь бололтой. Учир нь загвар зохион бүтээгч Анягийн том охин Анхилуун урлагийн хүн болохоор зэхэж буй бололтой.
Тэр саяхан найз залуугийнхаа гаргасан шинэхэн уран бүтээл болох "Catching Stars" дууны клипэнд оролцон тогложээ.
Охиныхоо найз залууг халуун дотноор угтан авсан Аня "Хоёр сайхандаа зөндөө их хайртай. Бас зөндөө их итгэдэг шүү, ээж нь" хэмээн амжилт хүссэн байна.
Сэтгэгдэл ( 0 )