Реппэр Thunder: Чадаж байгаа юманд арга байхгүй!

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 25

Реппэр Thunder саяхан өөрийн "Street" хэмээх шинэ дуугаа цацсан. Уг дуун дээр бусад репперүүдээ дисс хийсэн бөгөөд үүнээс үүдэн залуу үеийн төлөөлөл болж буй реппэрүүдийн хооронд багагүй маргаан дэгдэж буй бололтой. 

Энэ тухай Thunder өөрийн цахим хуудсаар дамжуулан ийн тайлбар өглөө. 
 

Thunder: Сүүлийн дуун дээр хэдэн юм байна
 

1. Авдрын ёроолыг би анхнаас нь сонсож ирсэн хүмүүстээ зориулж хийдэг.

Энд хэзээ ч зохиогдсон ямар ч дуу байж болно.

Өмнө жилийн дугаарууд дээр тайлбарласан байгаа.

Миний ямар нэг хэм хэмжээнд баригдахгүй байх ганц булан.

Хэрвээ чи намайг гоё хүнээр төсөөлөөд байж баймаар байвал авдрыг үзэхгүй зөвхөн албан ёсны дуунуудыг хүлээгээд сонсож болно.

2. Өөрийгөө хийсэн гээд байх шиг байна.

Би хайрын дуугаа боль гээгүй гонгиносон дуугаа боль гэсэн. Миний хувьд надад гонгиносон чийртэй дуу байхгүй.

Тэгээд поп дуу хийсэн гэнэ.

Цаашдаа ч хийнэ.

Чадаж байгаа юманд арга байхгүй.

Ер нь тэгээд төрөл бүрээр л юм хийж үзээд алдаж оноод явж байна.

Нэг юм аа л хийгээд байвал хөгжихгүй.

3. *аасангүй дууны буу яриад байх шиг байна.

Урдуур байсан хэд,тэр сум бүгд жинхэнэ шүү жаалууд минь.

4. Og mob - той уулзаж учир зүйгээ олсон дисс мисс хийхгүй.

Хувийн асуудал байхгүй гэсэн надад ч бас байхгүй.

5. Хаски хуулчихсан гээд байгаа нөхдүүд нэг бол зүгээр муулах юм олдохгүй дээ тэгсэн эсвэл үнэхээр сонсгол байхгүй.

Яаж ч сонссон төстэй юм юу ч алга.

Дүрсний тухайд угаасаа орос хэв маягтай хийе гээд орос клипнүүдээс санаа авсан.

За тэгээд дэмждэг хүмүүстээ баярлалаа.

Аль дэмбээд л хуцалддаг байснаас хойш 10 жил өнгөрчээ.

Комны араас жон жон гээд яахав дээ.

Коммент үзэлт нэмдэгт чинь бас нууцхан баярлаж явдаг шүү хүүхдүүд минь.

Дараагийн дуу удахгүй гарна.

Ойрд ажил их байна.

Хэрүүлтэй манатай.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top