Нэгэн цагт попын гүнж хэмээн нэрлэгдэж, дэлхий нийтийн шүтээн болж байсан дуучин Бритни Спирс гэнэтхэн бусдын хараа хяналтан дор бүх зүйлийг хийх болсон.
Түүнийг хар тамхинд орж, сэтгэцэд нь өөрчлөлт орсон гэх мэдээлэл цацагдаж байсан нь олон нийтийг багагүй цочирдуулсан.
Өнгөрсөн оноос л Бритни эрх чөлөөтэй болж, өөрийн үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлж, хүссэн зүйлсээ хийх боломжтой болсон бөгөөд эдгээр хар өдрүүдийнхээ тухай "Манай гэрийнхэн намайг сэтгэцийн эмнэлэгт хэвтүүлсэн. Хамгийн ихээр намайг гомдоосон зүйл нь надад өгч байсан эмний тухайд юм. Тэр эмийг хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд тархи үхжих магадлалтай. Энэ нь намайг тэнэгрэлд хүргэж, жин нэмэхэд нөлөөлсөн. Би маш их ууртай болсон нь үүнтэй холбоотой" хэмээсэн байна.
14 жилийн турш түүний албан ёсны асран хамгаалагч нь байсан аав Жэйми Спирс охиныхоо бие галбирыг үргэлж шүүмжилдэг байсан тухай ч Бритни ярьжээ.
Жирэмснээс хамгаалах сприал тавьж, сэтгэцийн эмнэлэгт хэвтүүлэн, олон нийтэд худал мэдээлэл цацаж байсан Жэйми Спирсийн эсрэг Бритни гомдол гаргаж, шоронд суулгах хүртэл арга хэмжээ авч өгөхийг холбогдох байгууллагуудаас хүсээд байгаа билээ.
Бага багаар энгийн амьдралдаа эргэн ирж байгаа Бритни саяхан сүй тавьсан. Олон жилийн дараа дахин хүүхэдтэй болохоор зэхэж байгаа тэрээр аз жаргалтай байгаа тухайгаа инстаграм хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.
Сэтгэгдэл ( 1 )
zaaa ashgvi de ih mundag emegtei baij bilee hoorhon tsarai n heveeree bn. ih ch zovlon tuulj yvjde