Бритни Спирсийн аав охиныхоо биеийг үргэлж ГООЧИЛДОГ байжээ

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 25

Бритни Спирс аав Жэйми Спирсээс холбоогоо таслаад байгаа билээ. Түүний аав 14 жилийн турш дуучин бүсгүйн албан ёсны асран халамжлагч байсан бөгөөд түүний бүхий л зүйлд хяналт тавьдаг байсан гэдэг.

Өнгөрөгч аравдугаар сард энэ шийдвэр цуцлагдаж, дуучин бүсгүй эрх чөлөөтэй болсон. Үүнээс хойш өөрийнхөөрөө амьдрах болсон Бритни хөхний мэс засалд орох болсноо ч ил гаргаж хэлсэн юм. 

Түүний аав бага байхаас нь эхлэн биеийн галбир, гадаад үзэмжийг нь гоочилдог байсан тухай Бритни "Аав намайг тарган, тайзан дээр хүнд жинтэй харагддаг нь тийм ч сайхан харагдахгүй байгаа тухай үргэлж л хэлдэг байсан. Энэ нь надад үнэхээр гутамшигтай санагддаг байлаа" хэмээн ярьжээ. 

Сүүлийн зургаан сарын хугацаанд 7 паунд (3.2кг) жин хассан тэрээр хөхөндөө мэс засал хийлгэхээр шийдсэн бөгөөд уудаг байсан сэтгэцийн эмнийхээ нөлөөгөөр жин нэмсэн тухайгаа мөн дурджээ. 

 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(203.91.118.150) 2022 оны 03 сарын 25

Тэнэг аав бэ. Ийм аав байдаг гэж үү.

1  |  0
Top