Жүжигчин Жулия Фокс ээлжит дүрэмгүй хослолтойгоо гарч ирлээ.
Хувцаснуудаа загварчлан өөрийн гэсэн шинэ хэв маягийг гаргаж ирж байгаа тэрээр энэ удаад цагаан майкаа богино топ болон юбка болгон хувиргажээ.
Үүнтэйгээ хослуулан хар өнгийн савхин түрийтэй гутал, уртаас урт бээлий өмссөн нь шилдэг сонголт болсон тухай загвар сонирхогчид дурдсан байна.
Өнгөрсөн удаад жийнсэн өмднийхөө дээд хэсгийг тайран, хөхний даруулга болгон өмссөн нь олны анхаарлыг багагүй татсан. Харин энэ удаад нэвт гэрэлтэх шахам нимгэн майкаар ийнхүү стиль имижээ бүрдүүлжээ.
Жүжигчин бүсгүй Канье Уэсттэй үерхэж байх хугацаандаа Ким Кардашъяаныг дуурайдаг гэх маргаанд багагүй өртсөн. Тухайн үед түүний өмсдөг байсан хувцаснуудыг Канье сонгож өгдөг байсан бөгөөд жүжигчин бүсгүй энэ удаад өөрийн хэв маягийг бий болгон, өөр хүн гэдгээ батлахаар оролдож байгаа бололтой.
Сэтгэгдэл ( 3 )
Yagad rnig teneglel gej harad bgan , hun yu omsoj yaj ywnu hondlongiin cam dymar hamaa ve?, mongolos ywaacee
DAHIN ASHIGLA GSN SANAA
Яах вэдээ. Залуу халуун насандаа хүссэнээрээ тэнэглээл явж бхаас