ОСКАР | Хөтлөгчийг алгадсан Уилл Смит АНХНЫ Оскараа хүртлээ

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 28

Хэдхэн минутын өмнө тайзан дээр хөтлөгч Крис Рокийг алгадахаар гарч ирсэн жүжигчин Уилл Смит анхны Академийн шагналаа авахаар дахин тайзнаа гарч ирлээ. 

"Шилдэг эрэгтэй гол дүр" номинацад шилдгээр шалгарсан тэрээр өмнө нь хоёр удаа Оскарт нэр дэвшиж байсан удаатай.

"King Richard" кинонд домогт теннисчин эгч дүүс болох Венус Уиллъяамс, Серена Уиллъяамс нарын аавын дүрийг бүтээсэн тэрээр ийнхүү анх удаагаа шагнал хүртээд байна. 

1990 онд хамгийн анхны дүрээ бүтээж байсан тэрээр "Энэхүү дүрийг бүтээхийн тулд аавыгаа их бодсон" хэмээсэн бол шүүмжлэгчид түүнийг карьерийнхаа хамгийн оргил үед ирж, гадаад болон дотоод ертөнцөө дээд цэгт нь тултал харуулсан" хэмээн үнэлээд байна. 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top