Жулия Фокс Оскарын үдэшлэгт ХҮНИЙ ҮСЭН цүнхтэй иржээ

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 29

Жүжигчин Жулия Фокс Оскарын дараах "Vanity Fair" үдэшлэгт ирэхдээ хүний гарны хэлбэр бүхий хоолойтой даашинзтай ирсэн бөгөөд цүнх нь мөн л хүний үсээр чимэглэгдсэн мэт харагдаж байсан нь олны анхаарлыг ихээр татаж байлаа. 

Сэтгүүлчид түүнээс энэхүү этгээд хувцаслалтынх нь тухай асуухад "Энэ бол Balenciaga брэндийн Герман дизайнерын хувцас. Данийн загвар зохион бүтээгчийн 2022 оны хаврын цуглуулгад багтсан загвар байгаа юм. Цүнх маань хүний үсээр хийгдсэн" хэмээгээд, цүнхээ илбэн инээмсэглэжээ

Түүний хувьд Канье Уэстийн экс найз бүсгүй гэдгээрээ өнөөг хүртэл олны анхаарлын төвд байсаар байна.  

Сүүлийн үед хувцсаа загварчлан өмсөх болсон нь олны анхаарлаас гарахгүй байх бас нэгэн шалтгаан болж байгаа тухай хэвлэлүүд онцлох болжээ. 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top