Крис Рокын аялан тоглолтын тасалбарын үнэ ХЭД ДАХИН өсжээ

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 30

Жүжигчин Крис Рокын дөрөвдүгээр сарын 2-ны өдрөөс эхлэх "Ego Death World" аялан тоглолтын тасалбарын үнэ хэд дахин өсжээ. 

Тасалбарыг өнгөрөгч гуравдугаар сарын 18-ны өдрөөс эхлэн худалдаанд гаргасан бөгөөд Хойд Америкийн 30 хотод байрлах тасалбар борлуулах цэгт доод тал нь 46 ам.доллараар худалдаалагдаж байжээ. 

Харин Акедемийн шагнал гардуулах ёслолоос хойш тус аялан тоглолтын тасалбарын үнэ Tick Pack хэмээх хоёрдогч зах зээл дээр 341 ам.доллар хүртлээ өсжээ. Мөн даваа гарагийн оройноос мягмар гараг хүртэлх хугацаанд өнгөрсөн сард борлуулсан нийт тасалбараас илүү тооны тасалбар борлуулагдсан тухай Variety мэдээлсэн байна. 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top