Дэвид Бекхэмийн гэр бүлийнхнийг гэртээ амарч байхад ХУЛГАЙЧ орж иржээ

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 31

Алдарт хөлбөмбөгч Девид Бекхэм болон дуучин Виктория Бекхэм нарын Лондон дахь гэрт өнгөрөгч хоёрдугаар сарын 28-ны өдөр хулгайч орсон тухай эх сурвалжууд мэдээлж эхэлжээ. 

Олон мянган фунтын үнэтэй эд зүйлсийг нь хулгайлсан хулгайч Девид Бекхэм болон Виктория Бекхэм, тэдний 10 настай охин Харпер нарыг доод давхартаа амарч байхад гэрт нь нэвтэрсэн гэнэ.

Хулгайч дээд давхарт байрлах унтлагын өрөөнөөс хулгай хийжээ. Унтлагын өрөөний цонхоор нэвтэрч орсон түүнийг доод давхарт амарч байсан Бекхэмийн гэр бүлийнхэн огт анзаараагүй аж. 

 

 

Тэдний 17 настай хүү Круз гадуур зугаалж байгаад шөнө гэртээ ирэх хүртэл хэн ч хулгай орсон гэдгийг мэдээгүй бөгөөд азаар нэг л унтлагын өрөөнд хулгайч орсон байна. 

23 настай Бруклин, 19 настай Ромео нар энэ үед унтлагынхаа өрөөнд унтаж байсан бөгөөд одоог хүртэл айдастай хэвээр байгаа аж. Хулгайчдын авч явсан зүйл гэр бүлийнхний хувьд тийм ч чухал зүйлс байгаагүй тухай Бекхэмийн гэр бүлийнхэн дурджээ. 

Лондон хотын цагдаа нар "The Sun" сонинд уг хэргийн тухай мэдээлсэн бөгөөд одоогоор гэмт хэрэгтэн ганцаараа эсвэл хамсаатнуудтайгаа байсан эсэх нь тодорхойгүй байна хэмээжээ. 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top