Хён Бин, Сон Еэ Жин нарын хуримын зураг ЦАЦАГДЛАА

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 31

Өмнөд Солонгосын алдарт жүжигчин Хён Бин, Сон Еэ Жин нарын хурим өнөөдөр (2022.03.31) болж байна. Фэнүүдийнх нь хүсэн хүлээсэн хуримын ёслол хаалттай үргэлжилж байгаа бөгөөд хосууд шүтэн бишрэгч, үзэгчдэдээ зориулан хуримын зургаа цацжээ. 

Хён Биний харьяалагддаг "Vast Entertainment" цар тахлаас үүдэн хуримыг хаалттай хийхээр шийдвэрлэсэн тухай дурьдаад, цөөн хэдэн зургийг олон нийтэд сонирхуулав. 

Хосууд Сөүл дэх "Гранд Уолкер Хилл" зочид буудалд байрлах "Astоn House"-д хуримаа хийж байгаа бөгөөд дуучин Gummy, Kim Bum Soo нарын дуулах дуунд "Crash Landing On You" киноны "Give You My Heart" дуу багтаж байгаа аж. 

Хуримын ёслол орон нутгийн цагаар 16:00 цагт эхлэхээр болжээ.

 

 
 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top