"The Wanted" хамтлагийн гишүүн тархины хорт хавдраар ӨӨД БОЛЛОО

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 31

Их Британийн "The Wanted" хамтлагийн гишүүн Том Паркер өнөөдөр тархины хорд хавдрын улмаас таалал төгслөө. 

33 нас хүрч байсан Том Паркерийн эхнэр Келси Паркер энэ тухай өөрийн инстаргам хуудсаар дамжуулан мэдэгдсэн бөгөөд "Томыг бүх гэр бүлийнхнийхээ хамтаар өнөөдөр амар амгалангийн оронд үдлээ. Бидний зүрх сэтгэл эмтэрч байна. Том бидний ертөнцийн төв байсан бөгөөд түүний эрч хүчтэй инээмсэглэлгүй амьдралыг бид төсөөлж ч чадахгүй нь. Та бүхнийхээ хайр дэмжлэгийг хүртсэндээ маш их баяртай байна. Томын гэрэл гэгээ бяцхан үрсээ үргэлж гэрэлтүүлнэ гэж найдаж байна. Түүнийг бүхий л цаг үед дэмжиж байсан бүх хүнд чин сэтгэлээсээ талархал илэрхийлье. Тэр эцсээ хүртэл тэмцсэн. Би чамаараа үүрд бахархах болно" хэмээн бичжээ. 

 

 

Хосууд хоёр настай охин Аурелия, нэг настай хүү Боди нарын хамтаар амьдардаг байсан. 2020 оны 10-р сард глиобластома хэмээх мэс засал хийгдэх боломжгүй хорт хавдартай болох нь тогтоогдсон бөгөөд үүнээс хойш хими болон туяа эмчилгээнд орж байсан юм. 2021 оны 11-р сард түүний хавдар тогтвортой хэмжээнд байгаа тухай нулимс дуслуулан мэдээлж байсан тэрээр харамсалтай нь ийнхүү хорвоог орхилоо. 

Энэ хугацаанд уг хавдрыг эмчлэх арга замыг идэвхтэй хайж, эцсээ хүртэл жаргалтайгаар тэмцэх болно гэдгээ илэрхийлсээр байсан юм.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR RUH(197.210.71.164) 2022 оны 04 сарын 03

Олон жил ядуу амьдарч байгаад нэг бөөрөө 460,000 доллараар зарж, ямар ч сөрөг нөлөөгүй. Та сүнсээ аврахын тулд нэг бөөрөө зарах уу эсвэл худалдаж авах уу?\nРаж эмчтэй холбоо барихаас илүү бөөртэй: NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM имэйлээр холбоо барина уу.

0  |  0
Top