Тайландын алдартай жүжигчин, 37 настай Тангмо Нида учир битүүлгээр амиа алдсан билээ.
Найзуудтайгаа завиар зугаалж яваад алга болж, 38 цагийн дараа цогцос нь далайгаас олдсон Тангмо Нидагийн үхэл маш учир битүүлэг. Жүжигчин бүсгүй завин дээр байхдаа хөл нь гэмтсэн нь зарим бичлэгээс харагджээ. Учир нь бүсгүй завин дээр байхдаа босож чадахгүй юмнаас зуурч, арайхийн хөдөлж байжээ.
Зарим бичлэгээс харахад Нида учир битүүлгээр амиа алдахынхаа өмнө завин дээр үсээ янзлахдаа гараараа тусламж гуйсан дохио өгч байгаа мэт үйлдэл хийжээ.
Шүүх эмнэлгийн дүгнэлтээр жүжигчин бүсгүй усанд унахдаа амьсгалтай байсан нь тогтоогдсон юм.
Нидаг мөнгөнөөс болж хөнөөсөн байж магадгүй гэсэн таамаглал байгаа аж. Хэргийг хэн үйлдсэн нь тодорхой бус байгаа бөгөөд Тайландын хэвлэлүүдэд бичсэнээр Нидагийн ээж нь түүний бүх хөрөнгийг авчээ. Жүжигчин бүсгүйн ээж охиныхоо хөрөнгөөр зугаалж яваа бичлэг тавигдсан байна.
Харин бүсгүйн үхэлд сэжиглэгдэж байсан найз залуу нь Нидаг хайж, аврагчидтай хамт уйлан явж байгаа бичлэг цацагдсан байна.
Тайландчууд хуулийнхнаас Нидагийн хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэхийг шаардаж байгаа юм.
Сэтгэгдэл ( 2 )
Ээж нь юм биш үү.
eej ni hogiin yma