Их Британид бага насны хүүхдүүдийн дунд учир битүүлэг элэгний гепатит тархжээ

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 08

Их Британид 11-ээс доош насны хүүхдүүдийг элэгний үрэвсэл буюу гепатит өвчний давлагаа нөмөрчээ. Тус улсын Эрүүл мэндийн аюулгүй байдлын агентлагийн албаны захирал Мийра Чандын мэдээлснээр, халдварт өвчин тархаж буйн учир шалтгааныг тогтоохоор ажиллаж байна.

Шотландад гэхэд 11 бяцхан өвчтөн эмнэлэгт эмчлүүлж байгаагаас бүгд 1-5 насны хүүхдүүд аж. Их Британид нийт 70 гаруй тохиолдол бүртгэгдсэнээс халдварт гепатит А, B, С, D, E зэрэг түгээмэл дэлгэрсэн вирус илрээгүй байна.

Их Британийн Эрүүл мэндийн аюулгүй байдлын агентлаг ковид зэрэг халдварт өвчнүүд шил дараалан гарсантай энэ учир битүүлэг халдвар холбоотой байж магадгүй гэж үзэж байна. Өвчтөнүүд бүгд ковидын эсрэг вакцинд хамрагдах насных биш тул вакцинтай холбоогүй гэж үзэж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top