Хятадын хэвлэлүүд Украины хямралд АНУ-ын гүйцэтгэсэн үүргийн талаар

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 14

АНУ Украинд үүссэн нөхцөл байдал бий болоход гүйцэтгэсэн “шившигтэй үүрэг, оролцоо”-гоо халхавчлахын тулд БНХАУ-ыг буруутгаж, хүмүүсийн анхаарлыг бодит үнэнээс холдуулахыг чармайж байна гэж “Синьхуа” агентлаг бичжээ.

Албан ёсны Вашингтон Украин дахь хурцадмал байдлыг санаачлагч. Вашингтон тэргүүтэй НАТО-гийн хязгааргүй тэлэлт Москва, Киевийн харилцаа хурцдахад хүргэсэн. Цагаан ордны үйлдлүүд нөхцөл байдлыг улам бүр хүндрүүлж, улс төрийн арга замаар шийдвэрлэх үйл явцад ноцтой саад учруулж байна. Үүний сацуу Вашингтон Хятад улсад дарамт, шахалт цаашид ч үзүүлсээр байх орон зай бий болгох үүднээс Бээжинг харлуулж, “Хятадын аюул” гэгчийг сэвж байна гэж нийтлэлд онцолжээ.

Вашингтоны хэрэглэдэг гүтгэлэг, хэлмэгдүүлэлтийн арга нь НАТО-г эзэрхийлдэг, өөрийн ноёрхол, хувийн ашиг сонирхлоо хамгаалахын тулд бүхий л арга хэрэгслийг ашигладаг АНУ-ын хорон санааг дахин харуулж байна гэж Синьхуа онцолжээ.
Үүнээс өмнө Хятадын “Global Times” хэвлэл АНУ өөрийнхөө өрсөлдөгчийг НАТО-гийн блокийн бүх нийтийн дайсан болгохыг хичээж байна гэж бичиж байв. Тус эвслийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенбергийн Украины хямрал, Хятадын нөлөөллийн талаар хийсэн мэдэгдэл Вашингтон тус эвслийг зөвхөн өөрийн зорилгод ашиглахыг хүсдэгийг илэрхий харуулж байна гэж тус хэвлэлд онцолж байв. Украинд үүссэн нөхцөл байдал нь Европын газар зүйн зураг дээрх хүйтэн дайны хэнээрхлийн тусгал юм гэж тус хэвлэл онцолсон байна.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
нэмээд хэлэхэд(103.212.118.50) 2022 оны 04 сарын 18

Энд нэг ч юм худлаагүй үнэн байна оо, Харин дээр нь нэмээд хэлэхэд Байданы хүү,Зеленский 2-ын халас нь ”Азовсталь”гангийн үйлдвэр дээр нэгдсэн юм . Тийм учраас өвгөн Байдан үхэн хатан зүтгээд мөнгө санхүү,зэр зэвсгийг харамгүйгээр нийлүүлж байгаагаас надна ”Азовсталь” үйлдвэрийг гадны хөлсний цэргүүдээр хамгаалуулж байгаа гэсээн.

0  |  0
Зочин(202.9.40.28) 2022 оны 04 сарын 17

Их гvрнvvд яс булаалдах нохол мэт хоорондоо эзэмшил газраа дахин тогтоож эхэллээ. Украйн зэрэг мань мэт шиг жижиг гарууд солионы хvv шиг л байна даа... яшкаа л болчихгvй юмсан

0  |  0
Зочин (202.9.47.34) 2022 оны 04 сарын 18

АНУ НАТО улс орны дотоод хэрэгт оролцож фашист нацист ярагчидийг бэлтгэн химийн лабаратори байгуулж хүмүүс дээр туршилт явуулдаг илэрчих гээд сандарцгааж байна

5  |  0
zochin100(202.21.108.35) 2022 оны 04 сарын 18

100 huvi sanal heg baina,

2  |  0
УБ иргэд (202.126.89.181) 2022 оны 04 сарын 18

Зөв шдээ

4  |  0
хн(77.38.148.28) 2022 оны 04 сарын 18

хятад ч бас адил, хуний эрхийг зерчигч, тевед улсыг яаж байгаа билээ.адилдаа адил.

1  |  5
Top