Гоо сайхны брэнд Эмбер Хердийн үнэн төрхийг илчилжээ

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 24

Гоо сайхны “Milani Cosmetics” компани жүжигчин Эмбер Херд шүүхийг хуурсан гэж буруутгаж байна. Тус компани жүжигчин бүсгүйн хуучин нөхөр Жонни Деппийн эсрэг өгсөн мэдүүлэгт зөрүүтэй баримт буйг илчилсэн байна.

Daily Mail” хэвлэлд мэдээлснээр, хуучин нөхрөө гэр бүлийн хүчирхийлэлд буруутгаж буй Эмбер Херд шүүх хурлын үеэр зодуулсан ул мөрөө оо энгэсгийн тусламжтай далдалдаг байсан гэж мэдүүлж байжээ. Түүний өмгөөлөгчид “Milani Cosmetics” брэндийн өө дарагчийг үзүүлэн, үүний тусламжтай хөхөрсөн нүүрээ далдалдаг байсан гэжээ.

Харин тус компанийн төлөөлөгчид “TikTok” сүлжээн дэх албан ёсны эккаунтдаа Эмбер Хердийн мэдүүлэгт эргэлзсэн дүрс бичлэг байрлуулсан байна. Учир нь шүүх хурлын үеэр үзүүлсэн бүтээгдэхүүн нь 2017 онд анх худалдаанд гарчээ. Тэр үед хоёр од гэрлэлтээ албан ёсоор цуцлуулсан байжээ.

Өөрөөр хэлбэл, “Карибын тэнгисийн дээрэмчид”-ийн одтой харилцаатай байх үедээ жүжигчин бүсгүй тус брэндийн өө дарагчийг хэрэглэх боломжгүй байсан гэсэн үг. 

Депп, Херд нар “Ромын өдрийн тэмдэглэл” киноны зураг авалтын үеэр 2011 онд танилцжээ. Жүжигчин хос 2015 онд гэрлэсэн ч хамтын амьдрал нь удаан үргэлжлэлгүй, 1.5 жилийн дараа салсан юм.

2016 оны тавдугаар сард Херд салах өргөдлөө өгч, 2017 оны нэгдүгээр сард тэдний гэрлэлтийг албан ёсоор цуцалсан.

Хуучин хос өдгөө бие биенийгээ гүтгэсэн хэргээр шүүхдэлцэж байгаа билээ. 

Жонни Депп хуучин эхнэрээ 2019 онд “Washington Post”-д гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг байсан гэж өөрийг нь гүтгэсэн хэмээн шүүхэд өгч, 50 сая ам.доллар нэхэмжилсэн талаар анх ам нээсэн бол үүний хариу болгон экс эхнэр нь Деппийн эсрэг 100 сая ам.долларын нэхэмжлэл гаргаад байгаа юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top