Сошиал сүлжээ хэрэглэгчийн хуруу жилд 140 км “зай туулдаг”

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 05

Сошиал сүлжээний дундаж хэрэглэгч өдөрт 108 минутыг сошиал сүлжээг гүйлгэж харахад зориулдаг бол таван секунд тутамд 30 см мэдээ, мэдээлэл гүйлгэж хардаг байна. Өөрөөр хэлбэл нэг хоногт хуруу 0.38 км “зай туулдаг” байна.

Их Британийн “Fasthost” провайдерын мэдээлснээр, долоо хоногт хуруу 2.7 км, сард 12.1 км, жилд 141.9 км зай туулдаг байна. Энэ нь 3.4 марафон гүйлттэй тэнцэх зай юм.

“Fasthost”-ын шинжээчдийн тооцоолсноор, ухаалаг утас, сошиал сүлжээний дундаж хэрэглэгчийн хуруу Дэлхийг 282.4 жилд нэг тойрох бол саранд хүрэхийн тулд 2.7 мянган жил шаардагдах гэнэ. Харин Ангараг гарагт 1.5 сая жилийн дараа хүрнэ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top