КОВИД 19 I БНАСАУ-д хоногт 232 мянган тохиолдол бүртгэгдлээ

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 18

БНАСАУ-д хоногт COVID-19-ийн халдварын 232 мянга гаруй тохиолдол бүртгэгдсэн талаар Солонгосын төв цахилгаан мэдээний агентлагаас мэдээллээ.

Хойд Солонгост ковидын улмаас өнгөрсөн 24 цагийн хугацаанд зургаан хүн нас барсан байна. Өмнөх өдөр мөн ийм тооны нас баралт бүртгэгдсэн юм.

Тус улсад ковидын шалтгаант нас баралтын нийт тохиолдол 62 болжээ.

БНАСАУ-д ковидын халдвараар нийт 1.72 сая хүн өвчилжээ. Эдгээрээс 1 сая гаруй нь эдгэрсэн байна.

ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесус БНАСАУ-ыг коронавирусний тархалтын талаарх мэдээллээ өгөх хүсэлт явуулсан талаар мэдэгджээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Paabuu(69.128.174.41) 2022 оны 05 сарын 19

Humuus in ih ondoo huvcasladag boljee.

0  |  0
Top