БНАСАУ-д сүүлийн 24 цагийн хугацаанд 167 650 хүн ковидын халдвар авсан нь батлагджээ.
Тус улсад ковидын нийт халдварын тохиолдлын тоо 2.8 саяд хүрээд байна. “Ёнап” агентлагийн мэдээлснээр эдгээр 2.8 сая хүний 2.33 сая нь эдгэрчээ.
Хойд Солонгост ковидын шалтгаант нийт нас баралтын тоо 68 болсон байна.
Тус улсад хоногт бүртгэгдэж байгаа халдварын тохиолдол 160-262 мянгаар тоологдож байгаа юм.
Үүнээс өмнө Пеньян Бээжинд хандан тусламж хүссэн билээ. Хятад улс ч мөн ийм хүсэлт ирвэл БНАСАУ-д тусламж үзүүлэхэд бэлэн гэдгээ мэдэгдсэн юм. БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны Улс төрийн товчооны хуралдааны үеэр Хятадын туршлагыг судлах үүрэг өгч байжээ.
Сэтгэгдэл ( 0 )