БНАСАУ-д сүүлийн 24 цагийн хугацаанд 134 510 хүн халуурах шинж тэмдгээр өвчилсөн нь батлагджээ.
Тус улсад халуурах шинж тэмдэг гэж нэрлэж байгаа өвчлөлийн халдварын тохиолдлын тоо 2.94 саяд хүрээд байна. “Ёнап” агентлагийн мэдээлснээр эдгээр хүмүүсийн 2.5 сая нь эдгэрчээ.
Хойд Солонгост ковидын шалтгаант нийт нас баралтын тоо 68 болсон юм.
Тус улсад хоногт бүртгэгдэж байгаа халдварын тохиолдол 134-262 мянгаар тоологдож байгаа юм.
Хятад улс БНАСАУ-д ковидтой тэмцэхэд туслахад бэлэн байгаагаа мэдэгдсэн билээ. БНАСАУ “Air Koryo” компанийн гурван онгоцоо Хятад улс руу илгээж, эм, эмнэлгийн хэрэгсэл авсан тухай БНСУ мэдээлсэн байна.
Түүнчлэн Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун ковидтой тэмцэхэд Хятадын туршлагыг судлах үүрэг өгчээ.
Сэтгэгдэл ( 0 )