Тэтгэмж төлөхгүй бол шууд данснаас суутгаж, алданги тооцно

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 03

Гэр бүлийн тухай хууль 1999 оны зургадугаар сарын 11-ний өдөр батлагдаж, 1999 оны наймдугаар сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж эхэлжээ. Уг хууль хэрэгжиж эхэлснээс хойш 23 жилийн хугацаанд зургаан удаа нэмэлт, өөрчлөлт орсон боловч гэр бүлийн харилцаанд тулгамдсан асуудал гэхээс илүү салбарын харилцааг зохицуулсан шинэчлэл хийсээр ирсэн байна.

Иймд гэрлэлт цуцлах үед хүүхдийн тэтгэмж тогтоох аргачлал хүүхдээ тэжээн тэтгэх үүргийн дагуу шүүхээс тогтоосон тэтгэлэг төлөлтийн байдал, тэтгэлэгт нэмж оруулах шаардлагатай эрүүл мэнд эм, эмчилгээний зардлын асуудлыг шийдэхэд чиглэжээ.

Гэр бүлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын 13 эмэгтэй гишүүн санаачилсан ба энэ төсөл нь хүүхдийн тэтгэмжийн асуудал дээр голчлон төвлөрчээ.  Өнгөрсөн хугацаанд гэр бүлээ салгуулсан ч 34 тэрбум төгрөгийн тэтгэмж төлөгдөөгүй байгаа аж. Монгол Улсад жилд 3391 орчим гэр бүл салж, 16 мянган гэр бүл гэрлэлтээ бүртгүүлдэг байна. Ганцхан жилээр тоологдож буй 3391 гэр бүлийн ард дунджаар нэг айл хоёр хүүхэдтэй гэж үзвэл 7 мянган хүүхэд жил бүр хохирч байна. Гэр бүл салалтын хамгийн том золиос нь хүүхэд байдаг. Хүүхдийн сэтгэлзүй тогтворгүй болж, эцэг юм уу эхийгээ санах мэдрэмж, дутагдаж, гажигдах зовлон гээд гэр бүл салалтын золиосыг тоочоод барамгүй. Гэр бүлээ салгаж буй тохиолдолд ихэвчлэн эмэгтэйчүүд хүүхдээ өөр дээрээ авдаг бол эцэг нь тэтгэмжээ өгөхгүй, хүүхдээ үл хайхрах тохиолдол гардаг тул УИХ-ын эмэгтэй гишүүд тэтгэмж дээр тулгуурлан хуулийн өөрчлөлтийг санаачилжээ. Ингэхдээ дараах өөрчлөлтүүдийг тусгасан байна. 
 

  • Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан албан татвар ногдох орлогын 50 хувиас доошгүй хэмжээгээр тэтгэмж тогтоох
     
  • Зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй бол тэтгэлэг төлөгчийн цалин хөлсний 50 хувиар
     
  • Тэжээн тэтгүүлэгч урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан, эм авсан, эмчлүүлсэн хөдөлмөрийн чадвараа алдсан бол түүнд нэмэлт тэтгэлэг гаргуулах эсхүл гарсан зардлыг төлүүлнэ
     
  • Тэтгэлэг төлөгч тэтгэлэг төлөхөөс санаатай зайлсхийсэн, цалин хөлс бусад орлого нуун дарагдуулсан бол тэтгэлэг төлөгчийн бусад банканд дахь данснаас хүүхдийн тэтгэлгийг үл маргах журмаар суутган авна
     
  • Тэтгэлэг төлөх тухай талууд гэрээ байгуулах бөгөөд тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол учирсан хохирлыг гэрээнд заасан журмаар нөхөн төлөх ба хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлгийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцон төлөх асуудлыг хуулийн төсөлд тусгажээ.

 

ТЭТГЭМЖИЙГ ХЭРХЭН ТОГТООХ ВЭ? Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Гэр бүлийн тухай хуулиар 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 насны хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэмж тогтоох, сургууль суралцаж байгаа 17, 18 настай хүүхэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэмж тогтоох, мөн насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй иргэнд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэмж тогтоохоор тус тус хуульчилсан байна.

Хүн амын амьжиргааны доод түвшинг Үндэсний статистикийн газрын даргын тушаалаар баталдаг бөгөөд 2022 оны байдлаар:
 

  • Баруун бүс – 238,800  Хангайн бүс – 240,400 Төвийн бүс – 239,200 Зүүн бүс – 236,400 Улаанбаатар – 277,800 төгрөгөөр тус тус тогтоожээ.  

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (64.119.26.116) 2022 оны 06 сарын 04

Амьжиргааны доод төвшинд 239000 арайл бга бга юм бишүү алданга 0.5 хувь

0  |  0
zochin(192.82.85.166) 2022 оны 06 сарын 04

sahal bat erdene gsihun chi erdenehuu gej hudlaa nertein. shono hong kong utasdaal herledeel.getel yuga nuudin bee. nogoo lee kazian said herledeel.ih obgor shuu.

0  |  0
zochin(192.82.85.166) 2022 оны 06 сарын 04

ih huralin sahal abt erdene bilu erdenehu chi hong kong shono agsan tabilaa utasdal orilod charladd uilad.yu bolob .lee kazian sadi herldeel.yadin umhi zolbin chi chin chigis yu jan geel .yasna aidagui bee lee said shuu.

0  |  0
zochin(192.82.85.166) 2022 оны 06 сарын 04

ih hrlain gsihuun bat rrdene shono hong kong utasdal uurlad hashgirlaa gehdee lee kaziantai herledesen bailaa.gej .ara adaahgui muu shaldan abndi yu bee sahal abt erden biluu erdenehuu ara amedeej yabaarai

0  |  0
irgen(192.82.85.166) 2022 оны 06 сарын 04

ih hurlain gsihuun sahal bat eden erdenhuu shono utasdaal hoh hot said hu jintai hereldeel

0  |  0
Top