Монгол Улсад “Гэр бүлийн тухай хууль” гэж буй. Найман бүлэг, 76 зүйлтэй тус хуульд нэмж оруулах нэг бүлэг асуудал бол гэр бүлээс гадуурх харилцаа юм. Энэ бол зүгээр нэг сэтгэлийн хөөрөл, санаанд бууснаа сийрүүлж буй зүйл огт биш. Нийгмийн шаардлага, бодит амьдралаас түрэн гарч ирж буй хөндөх сэдэв.
Бид өнөөдрийг хүртэл гэр бүлийн гадуурх харилцааг ёс зүйн зөрчил гэх өнцгөөс харж иржээ. Өөрөөр хэлбэл, төдийгөөс өдий хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Гэр бүлийн тухай хуульд гэр бүлээс гадуурх харилцааны талаар, түүнд ногдуулах ял шийтгэлийн тухайд юу ч багтаасангүй.
Ганцхан заалт байгаа нь тус хуулийн 13.1-д “Иргэний бүртгэлийн байгууллагад гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэн хүмүүс нэг ам бүлд хамтран амьдарч байгаа хэр нь өөр этгээдтэй эр эмийн харьцаа тогтоох нь хүүхдийн эрхийн зөрчил гэж үзнэ” гэж тусгасан байдаг. Уг чанартаа бол гэр бүлийн гадуурх харилцаа бол ганц хүүхдийн асуудал биш. Эхнэр, нөхөр гээд тухайн гэр бүлд хамаарах бүх хүний асуудал.
Товчхондоо, гэр бүлийн гадуурх харилцаа нь ёс зүйн зөрчлийн хэм, хэмжээнээс давж төрөл бүрийн гэмт хэргийн өгөөш, үндэс нь болж байгаа нь үнэн. Дуулиант хэргүүдээс нэхэн сануулъя.
Татварын байцаагч хоёр бүсгүйн тухай хэрэг 2013 оны долоодугаар сарын 2-ны өдөр гарч байв. Гуч гаруйхан настай хоёр бүсгүй Д.Батболд гэх залуутай гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэснээс болж, хардалтын улмаас нэгийнхээ амийг хөнөөсөн байдаг. Өдгөө Ц.Туяа гэгч бүсгүй өс хонзонгийн сэдлээр, санаатайгаар хүний амь насыг хөнөөсөн хэргээр шүүхээс 22 жилийн ял сонсч эмэгтэйчүүдийн хорих ангид ял эдэлж байна.
Бас нэгэн жишээ. Дорнод аймгийн Хэрлэн суманд долоон настай хүүгийн амийг захиалгаар хөнөөлгөсөн аймшигт хэрэг хэдэн жилийн өмнө гарч, олныг цочирдуулсан. Хүү амиа алдах болсон шалтгаан нь гэр бүлийн гадуурх харилцаанаас үүдэлтэй. Тодруулбал, талийгаач хүүгийн аав 51 настай эр 1992 онд төрсөн нэгэн эмэгтэйтэй амрагийн харилцаа тогтоож улмаар "Хүүгээсээ болоод чамтай амьдарч чадахгүй" гэж хэлснээс үүдэж бүсгүй захиалгаар хүүгийн аминд хүрсэн гэдгийг хуулийнхан тогтоосон байдаг. Энэ мэтчилэн гэр бүлийн гадуурх харилцаанаас үүдэлтэй онц ноцтой гэмт хэргүүдийг дурдаад байвал дуусахгүй их.
САЛАЛТЫН СУУРЬ ШАЛТГААН ГЭР БҮЛИЙН ГАДУУРХ ХАРИЛЦАА БОЛЖЭЭ
Гэрлэлт түүнтэй харьцах цуцлалтын тоо жил ирэх тусам нэмэгдэх боллоо. Монгол Улсын хэмжээнд өдөрт 10 гэр бүл гэрлэлтээ цуцлуулж, 40 хос гэрлэлтээ бүртгүүлдэг гэх статистик дүн мэдээ байна. Гэрлэлтээ бүртгүүлж буй нас 20-29 насныхан 72 хувийг эзэлж байна. Түүнчлэн гэр бүл цуцлалтын тоо жилээс жилд дунджаар 269-өөр нэмэгдэж байгааг судлаач нар хэлэх. Гэр бүл салалтын шалтгааныг маш олон талаас тайлбарладаг. Хэт залуудаа гэрлэх нь салах магадлалтай ч гэж үздэг.
Гэхдээ өнөөгийн нийгмийн гэр бүл салалтын үндсэн суурь шалтгаан нь гэр бүлийн гадуурх харилцаа болсныг маш олон судалгааны дүнгээс харж болно. Яг үнэндээ манай улс гэр бүлээс гадуурх харилцааг ёс зүйн зөрчил гэж үзэж буйгаас өнөөдрийн энэ их салалт үүсэж байгааг ч үгүйсгэхгүй. Тодорхой ял шийтгэл байхгүй, хуулийн хариуцлага хүлээлгэхгүй яваад байхаар хэн дуртай нь, хүссэн үедээ гэр бүлээ хаяж байгаа нь үнэн.
Гэр бүлээ хаяж байгаа хүнд ямар юмных нь ёс суртахуун байх билээ. Тэдэнд хүн ёс, бусдаас айж эмээх “нүүр” ч үгүй. Тийм хүнээс ёс зүй нэхээд ч нэмэргүй. Ийм тохиолдолд хатуу заалттай хууль л үйлчлэх ёстой. Нийгмийн ёс суртахуун өндөр бол яая гэхэв. Гэвч өнөөдөр манай нийгмийн ёс суртахуун ямархан байдалтай байгаа билээ. Магадгүй маш өндөр ёс суртахуунтай нийгэм гэр бүлийн харьцаанд тодорхой хэмжээгээр нөлөө үзүүлдэг байхыг үгүйсгэхгүй. Харамсалтай нь өнөөгийн бидний амьдарч буй нийгэм гэр бүлийн харилцаанд эерэг нөлөө үзүүлээд эхнэр нөхрийн харилцаанд ёс суртахууны өндөр хэмжээг буй болгоод явна гэдэг юу л бол. Тиймээс л гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн эр, эмийн тухай хуультай болж аль алиныг хариуцлагад татаж чадвал энэ байдал бага ч болов буурах магадлалтай. Хэрвээ гэр бүлийн гадуурх харилцаа баримтаар нотлогдвол тодорхой хугацаанд цагдан хорих, эсвэл мөнгөн торгууль тавих, ажил болон албан тушаалаас нь чөлөөлөх зэрэг сахилгын арга хэмжээ аваад эхэлбэл байдал арай дээрдэнэ.
ЭД ХӨРӨНГИЙН МАРГААНАА ШУДАРГААР ШИЙДҮҮЛЭХ НЬ ЧУХАЛ
“Таны хүүхдэд байж болох хамгийн дулаан, хамгийн сайхан хөнжил бол бие, биенээ хүндэлдэг эцэг, эх юм” гэдэг үг байдаг. Үнэхээр ч тийм. Гэр бүлийн гадуурх харилцаанаас үүдэлтэй салалтын хамгийн том хохирогч нь хүүхэд байдаг. Энэ талаар гэр бүл судлаачийн хэлсэн үгийг энд зориуд онцолъё.
Таны амьдралын 80 хувь нь эхнэр, нөхөр, бүтээн босгосон гэр бүл чинь юм. Харин бусад зүйлс нь 20 хувьдаа орно. Аль болох өөрийн гэр бүлдээ, ханьдаа сайшаалтай ханд. Хэрэв та сэтгэл хангалуун биш байгаад, гэр бүлээ үгүйсгэж өөр хэн нэгнийг сонголоо гэхэд хэзээ ч таны сэтгэл ханахгүй. Дараа нь энэхүү үйл явдал давтагдахад та дахиад л өөрийг эрэлхийлнэ. Хүн төрөлхтөн үргэлж байгаагаасаа илүү зүйлийг хүссээр ирсэн. Гэвч та байгаа зүйлдээ л ханах хэрэгтэй. Та эрүүл байгаадаа, хань ижилтэй байгаадаа талархахыг сэтгэл зүйч нар зөвлөдөг.
Гэвч бидний дунд буй бүхэндээ талархахаасаа урьтаж, бусдын эхнэр, нөхөр рүү “явдаг”, эсвэл хань ижилтэйг нь мэдсээр байж хайхрах ч үгүй дотно харьцаанд ордог явдал байсаар л байна. Бүр сүүлдээ нийгэмд байх ёстой зүйл мэтээр ойлгогдож, эхнээсээ хүлээн зөвшөөрдөг болсон нь харамсалтай. Нөгөө талаар салалтын улмаас эхнэр, нөхрийн дунд эд хөрөнгийн маргаан гарлаа гэхэд хэн танилтай, эрх мэдэлтэйд нь илүү хөрөнгө хуваарилагдаж байгаа нь ч асуудал. Энэ төрлийн хэрэг маргааныг шийдэх гол баримтлах хууль нь Гэр бүлийн тухай хууль баймаар байна. Гэтэл тус хуульд энэ талаар ганцхан өгүүлбэр багтсан байдаг нь “Гэр бүлийн эд хөрөнгийн маргааныг иргэний хуулиар зохицуулна” гэхээс өөр нарийн заалт үгүй байдаг.
Нэгэнт салах дээрээ тулсан гэр бүлийн хувьд эд, хөрөнгийн маргааныг шударгаар шийдүүлэх нь чухал юм. Иймээс л Гэр бүлийн тухай хуульд гэр бүлийн гадуурх харилцааг гэмт хэрэгт тооцох зүйл, заалтыг оруулах нь чухал. Улмаар буруутай этгээдэд ямар ял шийтгэл оноох тухай тодорхой заагаад өгвөл дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэдэг зарим нөхдийн үйлдлийг “хазаарлах” хамгийн сүүлийн арга байж мэдэх юм.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 17 )
Гэхдээ бас эхнэрээ хайрлаж чадахгүй зодож хүчирхийлдэг нөхөртэй эмэгтэй хүн өөр залууд татагдаж салалт үүсдэг.
Зах замбараан олдохгүй эр эмгүй гэр бүл үр хүүхдээ золигт гаргаж гадуур харилцанд орж байна. Энийгээ хүн болсон хойно өөр юм үзэх хэрэгтэй, байдаг л зүйл гэж бодох тэнэгүүд их байна. Хатуу хуультай байгаад тэрийг нь ойлгуулж хичээл заадаг бол хүүхдүүд эртнээс мэдэж гэр бүл төлөвлөлтөндөө анхаарч дор бүрнээ хариуцлагатай болно. Энэ жижиг ч улс орны ирээдүйд нөлөөлөх маш том хар нүх шүү. Жишээ нь: цус ойртолт, бэлгийн замын өвчин гээд л тиймээс энэ сэдвийг хувь хүний ухамсар гэж суулгүй хуульчилж өгөх тухай өргөх бичиг өгсөн ч буруудахгүй сэдэв гэж боддог.
Зөв шдэээ..Гэр бүл салгасан 3дахь этгээдэд хариуцлага тооцмоор байна.Ард үлдэж байгаа гэр бүлийн гишүүн,хүүхэд маш их сэтгэлийн шархтай үлддэг.Хаяад явсан хүн жаргалаа хөөгөөд хууль байхгүй гэсэн сэтгэхүйгээр амьдарч байна..
Зөв шүү. Хуульчлах хэрэгтэй. Ухамсар хүрэхгүй асуудал дээр хуулийн зохицуулалтаар нийгмийг амар тайван болгохгүй бол гэр бүл салалт үр хүүхэд өнчрүүлэх гээд... цааш цаашаа маш муу хортой үр дагавар үүсгэж байна. Эрх баригчид яагаад үүнийг олж харахгүй байгаа юм вэ? \n\n Хуулиар өндөр торгууль хорих ялтай болгож байж нийгэм энэ асуудалд ёс зүйтэй болно. Өөр арга байхгүй гэж харагдаж байна.
тийи шүү гэр бүлээс гадуурх харилцааг гэмт хэрэгт тооцох ёстой. Манайсумын багийн эмч хүүхэн миний нөхөртэй явалдаад 2 жил болж байна. Утсан дээрх мессэж, зураг гээд бүх юмаа устгачихаад намайг хий хардаж байгаа гэж эцэг эхдээ итгүүлж байна. Юнителийн төв нь утасны дугаар дээрх мессэж яриаг гаргаж өгдөг болвуу\n
Баталсан уу балай сайд ажлаа хийхнэ үү гөлөгнүүд
Яг зөв сүүлийн үед энэ хүүхнүүд гэр бүлтэйг мэдсээр байж явалдана. Үр хүүхдийг нь бодсонгүй юу гэхээр чадаж байгаа юманд арга байхгүй гэж ярих юм. Ийм хүмүүст хуулийн хариуцлага хүлээлгэх хэрэгтэй
Гол нь хуулиа биелүүлээд явах юм бол янз бүрийн асуудал гарах нь цөөрөөд л явчихна. Төр засаг тогтвортой хууль дүрмээ ягштал баримталдаг байвал саяын гурван жил шиг харьцангуй тайван байх болно шүү дээ. Нэг их юм хийж шалиагүй ч гэсэн юу хийх яахаа тодорхой харсан гэж бодож байна. Ороо бусгаа хүндхэн үеийг төр тогтвортой байснаар даван тууллаа гэж бодож байна..
шорон хүүхнүүдээр дүүрэх нь ...........
Зөв. Хуульчлах хэрэгтэй. Мөн бэлгийн замын халдварт өвчнүүд тараасан гэж бас шийтгэх ёстой.
ЗӨВ ДЭМЖИЖ БАЙНА. МОНГОЛЧУУД УГААС ҮАДГАЙ ЗАМБАРААГҮЙ. ОРЧИН ҮeИЙН АМЬДРАЛД ТЭР НЬ ГАЙ БОЛЖ БАЙНА. ХУУЛЬЧЛАХ НЬ ЗӨВ
Ehner huuhedtei hun ruu uhaan alddag, savsag shalig huuhnuud baih yum aa.
Муу санаатнуудын л санаа яваад байна даа болж өгвөл монгол хүмүүсийг хэрэгтэн болгох бодлого болж харагдаж байна ер нь эр эмийн харилцаа цэвэр ухамсар ёс зүйн асуудал
Гэр бүл үйлмүүлж байгаа хүүхнүүд олон залуучуудыг зөрчлийн тухай уулинд өөрчлөлт оруулж торгодог болмоор байна. Ямарч хариуцлага байхгүйгээр үр хүүхдүүдийг өнчрүүлж байна
chuhal sedev hundsun setguulchid bayarlalaa
Чингис хаан цаазын хуулинд энэ заалт байдаг. Цаазаар авдаг байсан. Тийм ч учраас тэр үед гэр бүл бат бөх байсан. Одоо бол төр барьж байгаа нэртэй хөгшин хөвөөнүүд нарийн бичигтэйгээ суух болж дээ.
Солонгос улсад Монгол залуу Солонгос нөхөртэй Монгол эмэгтэйтэй гэр бүлээс гадуур харицаа үүсгэсний улмаас 200 сая воны торгууль 5 жилийн ялаар шийтгүүлсэн байсан. Маш өндөр торгууль тэгээд яллах хэрэгтэй.