БНАСАУ-д хоногт 82 мянга гаруй хүнд халуурах шинж тэмдэг илэрчээ

2022 оны 06 сарын 03

БНАСАУ-д сүүлийн 24 цагийн хугацаанд 82 160 хүн халуурах шинж тэмдгээр өвчилсөн нь батлагджээ.

Солонгосын Төв цахилгаан мэдээний агентлагийн мэдээлснээр БНАСАУ-д өнөөдрийн байдлаар /2022.06.03/ халуурах шинж тэмдэгтэй 153 720 хүн эмчлүүлж байгаа аж.

Өмнөх өдөр нь халуурах шинж тэмдэгээр 96 610 хүн өвчилсөн нь батлагдсан байна.

Хойд Солонгост халуурах шинж тэмдэг гэж нэрлэж байгаа өвчлөлөөр оношлогдсон хүмүүсийн 3.76 сая нь эдгэрчээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top