Их сургуулиудын хуваарь сонголт ирэх сарын 4-8-ны хооронд болно

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 29

Их, дээд сургуульд элсэн орох гэж буй сурагчдын хуваарь сонголт зургаадугаар сарын 28-наас долоодугаар 8-ны өдрүүдэд цахим хэлбэрээр болно.

Ингэхдээ 06.28-07.03-ны хооронд бүртгэл хийж, 07.04-08-ны хооронд хуваарь сонголтыг зохион байгуулах аж. 

Монголын их, дээд сургуулийн консорциумд харьяалалтай төрийн болон төрийн бус өмчийн сургуулиудын хуваарь сонголтыг нэгдсэн журмаар зохион байгуулж байна. Харин МУИС, ШУТИС, АШУҮИС зэрэг сургуулиудын хувьд элсэлтийн үйл ажиллагааг өөрсдөө бие даан цахимаар зохион байгуулж байгаа юм.

Элсэгч бүртгүүлэхдээ Боловсролын үнэлгээний төвийн бүртгэлийн дугаар, нууц үгээр нэвтэрч хувийн мэдээллээ шалгах бөгөөд 10 хүртэл мэргэжлийг сонгож бүртгэлээ баталгаажуулна. Бүртгэл www.ees.edu.mn хаягаар явагдана.

Бүртгүүлсэн элсэгчийн хөтөлбөр, мэргэжил баталгаажуулах эхний шатны эрх 2022.07.04-ний 09:00 цагт нээгдэж, 2022.07.08-ны 18:00 цагт хаагдана. Элсэгч нь тухайн хөтөлбөрийн хяналтын тоонд багтаж, босго онооны болзол хангасан тохиолдолд хөтөлбөр баталгаажуулалтыг цахимаар хийнэ.

Дэлгэрэнгүй мэдээллийг Монголын их, дээд сургуулийн консорциумийн группээс авах боломжтой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top