Энэ оны эхний хагас жилийн байдлаар хар тамхи болон хүн амын эмчилгээнд хэрэглэгддэг эмийг эмнэлгийн бус орчинд тунг нь хэтрүүлэн хэрэглэж, эмийн хордлогод орон, амь насаа алдсан таван удаагийн тохиолдол бүртгэгджээ.
Амь насаа алдсан иргэд 17-30 насны өсвөр үеийнхэн, хүүхэд залуучууд байсан байна.
Хар тамхи болон хүн амын эмчилгээнд хэрэглэгддэг жортой болон жоргүй олгогддог эмийг гар аргаар найруулан, судсаар тарьснаас болж амь насаа алдахаас гадна судсанд бөглөрөл үүсэж, мэдрэлийн судас нарийсч, үе мөч, гар хуруугаа тайруулж, хөдөлмөрийн чадвараа алдах тохиолдол нэмэгдсээр байгаа аж.
Амь насаа алдсан таван удаагийн хэргийн шалтгаан, нөхцөлийг тодруулахад, эмийн зохисгүй хэрэглээ, тун хэмжээг удаан хугацаанд хэтрүүлэн хэрэглэсний улмаас үүссэн байх тул эцэг, эх асран хамгаалагч нарын зүгээс үр хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, хүүхдийнхээ гар, шууны хэсгийг шалгаж үзэхийг зөвлөж байна.
Хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээ жилээс жилд нэмэгдэх, энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож байгаа хүмүүсийн нас залуужиж, дийлэнх тохиолдолд өсвөр насны хүүхдүүд өөрсдийгөө таньж мэдэж амжаагүй, үнэт зүйлээ ч тодорхойлоогүй, төлөвшил нь явагдаж байгаа үед анхлан хэрэглэж байна.
Хүүхдүүд ихэвчлэн сонирхлын улмаас, гэр бүлийн таагүй уур амьсгалаас хөндийрөх, өөрт үүссэн таагүй мэдрэмж, сэтгэл хөдлөлийг даван туулах, найз нөхдийнхөө хүндлэлийг хүлээх, тэдэнд илүү бие даасан, том болсон гэдгээ мэдрүүлэх, аюул эрсдэлийг даван туулж чадна гэдгээ харуулах хүсэлдээ автан туршиж үзэх маягаар хэрэглэдэг боловч, дараа, дараагийн удаа, тун давтамж нь ар араасаа нэмэгдэж, хамаарал үүсгэдэг.
Дийлэнх тохиолдолд эцэг, эхчүүд хүүхдээ анзааралгүй явсаар хамааралтай болсон үед нь мэддэг байна.
Гэтэл олон улсад хийсэн судалгаагаар мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглээд шалгагдаж байгаа хүүхдүүд баригдахаасаа 6 сараас 2 жил хүртэл хугацааны өмнөөс хэрэглэж эхэлсэн, хэрэглэгч болсон байдаг. Энэ хугацаанд хүүхдийн сонирхлын хүрээ хумигдах, нууцлаг болох, ядрангуй болох, нойр хоолны дуршил өөрчлөгдөх зэрэг шинж тэмдгүүд илэрч байдаг. Энэ тохиолдолд сэтгэл зүйн тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэснээр гэр бүлийн уур амьсгалд эерэгээр нөлөөлөх, шалгагдаж байгаа хүүхдэд хандах хандлага хэвээр үлдэх, бусад хүүхдүүдэд хэрэглэж үзэх хүсэл төрөхөөс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой гэдгийг албаныхан хэлж байна.
Иймд эцэг, эхчүүд
Сэтгэгдэл ( 0 )