Хот-дог идэлтийн аварга эко идэвхтнээс болж амжилтаа эвдэж чадсангүй

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 07 сарын 05

 

АНУ-ын иргэн, хот-дог идэлтийн аварга “Эрүү” хочит Жоуи Честнат арван минутад 63 хот-дог идэж, өөрийн тогтоосон дэлхийн дээд амжилтаа эвдэж чадаагүй байна.

Өнгөрсөн онд тэрбээр 76 хот-дог идэж дэлхийн дээд амжилт тогтоож байжээ. Уламжлалт тэмцээний үеэр экологийн төлөө тэмцэгч нэгэн тайзан дээр гарч, түүнийг түлхсэнээр амжилт тогтоох алтан цагаас нь хумсалжээ.

“Nathan's Famous Hot Dog Eating Contest” тэмцээн жил бүр АНУ-ын Тусгаар тогтнолын өдөр буюу долоодугаар сарын 4-нд Нью Йорк хотноо зохион байгуулагддаг.

Хамгийн олон хот-дог идэх анхны тэмцээн 1916 онд болж байжээ. Тухайн үед Ирландын иргэн Жим Маллен 12 минутад 13 хот-дог идсэн байна. Тэрбээр найзуудтай мөрий тавьж, олон хот-дог идсэнээс хойш энэхүү тэмцээн уламжлал болон тогтжээ. Сонирхолтой арга хэмжээ зөвхөн дэлхийн хоёрдугаар дайны жилүүдэд болоогүй байна. Честнат энэ тэмцээнд 2007, 2009, 2013, 2016, 2017, 2018, 2019, 2020 болон 2021 онуудад түрүүлж байв. Түүний өрсөлдөгчид хот-догны талхыг усанд дүрж, иддэг бол Честнат нэгэн зэрэг хоёр хот-дог иддэг. Хот-догийг кетчуп, майонез, гичээр амтлаагүй гэнэ. Нэг хот-догийг Честнат гурван удаа л зажилдаг байна.

2011 оноос хойш энэхүү хөгжөөнт тэмцээнийг эмэгтэйчүүдийн дунд зохион байгуулагддаг болжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top