Үндэсний их баяр наадмын Хязаалан насны хурдан морьдын уралдаанд нийт 411 морь бүртгүүлснээс 306 нь бариа руу хөдөллөө.
Тулгар Төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадам хурдан морины уралдаан хязаалан насны морьдын уралдаанаар өнөөдөр /2022.07.10/ эхэлж байна.
Хязаалан насны морьдын уралдаанд нийт 411 морийг бүртгүүлсэн бөгөөд Хүй долоон худагт уралдаанд оролцох хязаалан насны морьдын шүдэлгээ болон сэрвээний өндрийг нь хэмжсэн. Үүний дараа сэрвээний өндрийн стандартад тэнцсэн хязаалан насны морьд гарааны зурхай руу хөдөлгөлөө.
Сэрвээний өндөр хэмжих үйл явцыг хүй долоо худагт томилогдон ажиллаж буй хэвлэл мэдээллийн байгууллагууд шууд дамжуулан үзүүлсэн юм.
Сэтгэгдэл ( 0 )