411 хязаалангаас 306 нь сэрвээний өндрөөр тэнцжээ

2022 оны 07 сарын 10

Тулгар Төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадам хурдан морины уралдаан хязаалан насны морьдын уралдаанаар өнөөдөр /2022.07.10/ эхэлж байна.

Хязаалан насны морьдын уралдаанд нийт 411 морийг бүртгүүлсэн бөгөөд Хүй долоон худагт уралдаанд оролцох хязаалан насны морьдын шүдэлгээ болон сэрвээний өндрийг нь хэмжсэн. Үүний дараа сэрвээний өндрийн стандартад тэнцсэн 306 хязаалан насны морьд гарааны зурхай руу хөдөлгөлөө.

Бүртүүлсэн морьдоос 7 нь шүдэлгээгээр, 92 нь сэрвээний өндрөөр, 5 нь бүртгэлгүй байсны улмаас хасагджээ.

Сэрвээний өндөр хэмжих үйл явцыг хүй долоо худагт томилогдон ажиллаж буй хэвлэл мэдээллийн байгууллагууд шууд дамжуулан үзүүлсэн юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(202.21.108.11) 2022 оны 07 сарын 10

МОНГОЛ МОРЬД ӨНДӨР БИЕРХҮҮ БОЛООСОЙ , УДАМ УГСААГ НЬ САЙЖРУУЛАХ ЦАГ НЬ БОЛСОН

0  |  0
Top