Хязаалангийн уралдааны үеэр хоёр хүүхэд МОРИНООС УНАЖЭЭ

2022 оны 07 сарын 10

Zindaa.mn сайтын сурвалжлах баг Хүй долоон худгаас мэдээлж байна.


Үндэсний их баяр наадмын хязаалан насны морьдын уралдааны морьд барианд орж, айрын таван хурдан хүлгийн талаар бид өмнө нь /ЭНД/ мэдээлсэн.

Тэгвэл уралдааны үеэр хоёр хүүхэд мориноос унасан ч гэмтэж, бэртээгүй байна.

Унасан морио айргийн тавд хурдлуулсан УНААЧ ХҮҮХДҮҮД:

1.Сэлэнгэ аймгийн Баруун бүрэн сумын Данзандоржийн Одхүүгийн хурдан зээрд үрээ. Морийг 519 дугаартай, Энхбаатарын Зол-Эрдэнэ хэмээх 12 настай хүүхэд унаж, хурдлууллаа.

2. Төв аймгийн Баянхангай сумын Ламжавын Пүрэвдоржийн саран дэсвгэртэй, туухай тамгатай хурдан хээр үрээ. Унаж, хурдлуулсан хүүхэд-1019 дугаартай, Бямбатын Батхүү, 10 настай.

3. Өвөрхангай аймгийн Хархорины сумын уяач Хаянхярваагийн Гарьдмагнайн хээр үрээ. Морийг 778 дугаартай, Алтансүхийн Ууганбаатар 8 настай хүү унаж хурдлуулав.

4. Говь-Алтай аймгийн Халуин сумын уяач Туваанжавын Гантөмөрийн зээрд үрээ. Унаж, хурдлуулсан хүүхэд-539 дугаартай, Төмөрсүхийн Энгүүн, 10 настай.

5. Төв аймгийн Алтанбулаг сумын Пунцагийн Түмэндэлгэрийн хээр үрээ. Морийг 629 дугаартай, Пүрэвсүрэнгийн Мягмарсүрэн, 10 настай хүү унаж, хурдлууллаа.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(202.21.108.11) 2022 оны 07 сарын 10

Гараан дээр хүүхдүүд бие биенийгээ хорлож мориноос нь унагаадаг, гараанаасаа гараад давхичихсан байхад замдаа унана гэж хэзээ ч байхгуй

0  |  0
Top