Их Британийн Гримсби хотын оршин суугч Мэтью Боултэр гэгч эр цагдаагийн нохой хазаж, цагдаагийн алба хаагч руу халдсан хэргээр хорих ял авсан тухай “Telegraph” сонинд бичжээ.
Хэрэг явдал наймдугаар сарын 14-нд гарсан байна. Хэргийн эзэн олон нийтийн газар хүмүүс рүү халдсан тул цагдаа дуудсан байна. Цагдаагийн алба хаагч түүнийг саатуулах үеэр эсэргүүцэл үзүүлж, хөнгөн бэртэл учруулахаас гадна түүн рүү дайрсан цагдаагийн нохойн толгойноос хазаж, хүзүүвчээр нь боожээ. Эцэст нь түүнийг баривчилсан байна.
Мэтью Боултэр буруугаа хүлээсэн бөгөөд энэ хэрэгт нь түүнд найман сарын хорих ял оноосон байна.
Сэтгэгдэл ( 3 )
Haha..
Боож болно хазна гэдэг нэг л санаанд буухгүй юм даа.Тэр тусмаа хүн хүнээ биш адгуусан амьтныг ингэж хашраана гэж
инээдтэй юмаа нохой хаздаг байтал хүн хаздаг болж дээ смэ т хүн их болж дээ