Юу ч хийгээгүйн төлөө мөнгө авдаг япон залуу

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 27

 

Японы иргэн Шожи Моримото гэгч залуу юу ч хийгээгүйн төлөө мөнгө авдаг өөрийн өвөрмөц ажлын талаар ВВС агентлагт ярьжээ.

Түүнийг танихгүй хүмүүс интернэтээр олдог ба тэр энгийн асуултуудад хариу өгч, хамт хоол идэж, уух, уулзаж, ярилцсаны төлөө мөнгөн урамшуулал авдаг байна. Ганцаараа бус хэн нэгэнтэй ресторан, кафе орох, сэтгэлээсээ ярилцах хүсэлтэй хүмүүсийн дунд тэр эрэлт ихтэй. Ажил дээрээ, хувийн амьдрал эсвэл найз нөхөдтэйгөө асуудалтай байгаа хүмүүс түүнтэй уулзаж сэтгэлээ онгойлгож, хуваалцдаг байна.

“Мэргэжлийн хийцгүйрэгч”-тэй нэг удаа уулзахад 85 ам.доллар төлдөг ба үйлчлүүлэгч нь тээврийн зардал болон хоол, ундны мөнгийг нь бас төлнө. Шожи “Хувиа хичээгч мэт санагдаж магадгүй ч уулзаж байсан олон хүн, сонссон олон түүхээс үзвэл миний ажил бусдад хэрэгтэй гэдгийг ойлгосон” гэж ВВС агентлагт ярьжээ.

Шожи 2018 онд “Rent-a-Man /хүн түрээслэх/” үйлчилгээгээ нээжээ. Өнгөрсөн хугацаанд тэрбээр 3000 ганцаардсан хүнд үйлчилсэн байна. Өдөрт түүнийг 2-3 хүн “түрээсэлдэг” гэнэ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
nani(202.9.40.212) 2022 оны 08 сарын 29

hugshin avgai nartai showdaj bavaltsaad l mongo avdag blgude

0  |  0
Уншигч(66.181.161.81) 2022 оны 08 сарын 28

За манай улсад бол бүхэл бүтэн нийгмийн давхрага байна шд ээ, хүүхэд гаргаад л байхад болно

0  |  0
Зочин(64.119.17.227) 2022 оны 08 сарын 28

Юу ч хийдэггуй гэж ч болохгуй юм байна ш дээ, ажилтай л хун юм биш уу, сэтгэл зуйч энэ тэрууд чинь нэг иймэрхуу л ажил хийдэг юм биш уу

0  |  0
зочин(192.82.68.62) 2022 оны 08 сарын 28

Амаргүй ажил хийдэг юм байна, хүний зовлонг сонсож, хүсээгүй хүнтэйгээ хамт хооллож, хүний ая занд таарууах гэж зовоод л хэцүү юм байна

0  |  0
Top