ОХУ-ын Стратеги, технологийн анализын төв Украинд ашиглаж буй “THeMIS” роботыг олзолж, ОХУ-ын Батлан хамгаалах яаманд авчирсан хүнд нэг сая рублийн шагнал амласан тухай РИА Новости мэдээлжээ.
Тус төвийн мэдээллээр, наймдугаар сард Киев ийм техникийн эхний ээлжийг хүлээн авчээ. Ойрын үед Киевт дахин хэд хэдэн ийм платформ нийлүүлнэ гэж таамаглаж байна. Эдгээрийг шархдагсдыг нүүлгэн шилжүүлэх, зэр зэвсэг хүргэхэд ашиглахаар төлөвлөж байгаа аж. Энэ техник нь технологийн хувьд ихээхэн сонирхол төрүүлж байгаа тул тус төв бүтэн эсвэл баг зэргийн гэмтэлтэй “THeMIS” роботыг авчирсан цэрэг, хүчний байгууллагын алба хаагчид нэг сая рублийн шагнал олгоно хэмээн зарласан байна.
ОХУ-ын Стратеги, технологийн анализын төвийн захирал Руслан Пуховын ярьснаар, “THeMIS”-ийг судлах нь Оросын хуурай замын роботжсон системийг хөгжүүлэхэд хэрэгтэй. Өдгөө Украинд нийлүүлэгдэж байгаа цэргийн техникээс үнэхээр орчин үеийн, дэвшилтэт гэж үзэх нь туйлын цөөн. Харин “THeMIS” нь анхаарал татахуйц инновац. Энэ бол дайны ирээдүй хэмээн Пухов онцолжээ.
“THeMIS” нь Эстонийн “Milrem Robotics” компанийн бүтээгдэхүүн. Киевт зориулж ийм техник бүтээх төслийг Украины Ерөнхийлөгч асан Петро Порошенко санаачилж байжээ. Украинаас гадна уг техникийг НАТО-гийн долоо, нийт 11 улсын зэвсэгт хүчин авсан байна. “THeMIS”—ийг Европын Холбоо Мали дахь ажиллагааныхаа үеэр ашиглаж байжээ.
Сэтгэгдэл ( 5 )
ЧААВААС ДАА ХӨӨРХИЙ ОРОС ОРОН
Эстоны бүтээл бх нь. Тэрнийг нь топ орнууд худалан авч бнаш дээ. Манайхан ч бас энэ тал дээр робот дээр ажиллаад үр дүн гаргаасай
Оросыг үзэн ядагч та бүхэн тэр Америк Европийн гомо нийгэмдээ очивол яасын . Өндөр хөгжил хүн төрлөхтний сүүлчийн урсгал юм шиг .
Сүүлийн үед Орос болон шинэ Фашист Путин нарыг үзэн ядаж байснаа өрөвддөг болох шивдээ, уг нь би Орост дунд болон дээд сургууль төгссөн олн жил ЗХУба Орост амьдарсан хүн
Ингэж хоцрогдож доошоо орох гэж дээ хөөрхий, шинэ үеийн техник нь дандаа үзүүлэн, парадных байх гэж.