ОХУ-ын Кузбассын шүүх 10 настай хоёр охиныг хүчирхийлж, хөнөөсөн Виктор Пестерниковт бүх насаар нь хорих ял оноолоо.
Кемерово мужийн оршин суугч тэрбээр жилийн өмнө сургуулийн сурагч хоёр охиныг хүчирхийлж, хөнөөсөн юм. Оросыг донсолгосон хэрэг үйлдсэн гаж донтон хоёр охиныг гэртээ аваачин хүчирхийлж, дараа нь хөнөөсөн билээ.
Чанга дэглэмтэй хорих ангид бүх насаараа хоригдох гаж донтон хохирогч охидын нэгнийх нь ар гэрт 2 сая рублийн, нөгөөд нь 500 мянган рублийн нөхөн төлбөр төлнө. Алуурчин хэргээ бүрэн хүлээжээ.
Олныг сэрдхийлгэсэн энэ аймшигт хэрэг өнгөрсөн оны есдүгээр сарын 6-нд гарсан юм. Нэг ангийн охид болох Настя, Ульяна нар хичээлээ тараад харихаар явж байгаад гэмт хэрэгтний гарт оржээ.
Охидыг хүчирхийлж, хөнөөсөн гаж донтонд бүх насаар нь хорих ял оноосныг олны танил эмэгтэйчүүд эсэргүүцэж байгаа аж. Тухайлбал, жүжигчин Екатерина Волкова “Манай улсад ялын дээд хэмжээ байхгүйд харамсаж байна. Гаж донтон, алуурчдад зөвхөн цаазын ял оноох хэрэгтэй! Юун бүх насаар нь хорих ял” гэсэн байлаа.
Сэтгэгдэл ( 1 )
цааз өгөх хэрэгтэй шүү дээ ямар ой гутмаар юм вэ