Дундговь аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн 20 сая төгрөгийн санхүүжилт бүхий хөрөнгө оруулалтаар “Жүдогийн олон улсын стандартад нийцсэн дэвжээг "Мюзиктех" ХХК гүйцэтгэн, Дундговь аймгийн жүдо академид хүлээлгэн өглөө.
Энэхүү дэвжээ нь жүдо бөхийн спортоор хичээллэх сонирхолтой хүүхэд залуучуудад чөлөөт цагийг зөв өнгөрөөх орчин нөхцөлийг бүрдүүлж, жүдо бөхийн ирээдүйн сайн тамирчдыг бэлтгэн гаргах үйлсэд нь дэмжлэг болох олон талын ач холбогдолтой юм.
Сэтгэгдэл ( 0 )