Дундговь аймгийн Буудлагын спортын холбооны албан хэрэгцээнд зориулагдсан галт буудлага болон хийн буудлагын олон улсын стандартыг хангасан буудлагын электрон байг хүлээлгэн өглөө.
Тус байг 2022 оны Орон нутгийн 20 сая төгрөгийн санхүүжилт бүхий хөрөнгө оруулалтаар "Амекс Эм Эн Жи" ХХК хийж, нийлүүлжээ.
Орон нутагтаа ийнхүү буудлагын стандарт бүхий байтай болсноор буудлагын спорт сонирхогчдыг нэмэгдүүлэх, бэлтгэл сургуулилт хийх албан хэрэгцээнд нь дэмжлэг болох юм.
Сэтгэгдэл ( 0 )