Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский дэлхийн хамгийн нөлөө бүхий еврейгээр тодорчээ. Еврейчүүдийн шинэ жил болох Рош ха-Шан баярыг тохиолдуулан “The Jerusalem Post” сонин дэлхийн хамгийн нөлөө бүхий еврейчүүдийн жагсаалтыг жил бүр уламжлал болгон нийтэлдэг билээ.
Тус сонинд онцолсноор, Украиныг тойрсон нөхцөл байдалтай уялдан Владимир Зеленский зөвхөн дэлхийн хамгийн нөлөө бүхий еврей болоод зогсохгүй дэлхийн хамгийн нөлөө бүхий эрхмүүдийн нэг болжээ.
Хамгийн нөлөө бүхий еврейчүүдийн жагсаалтын хоёрт Израилын Ерөнхий сайд Яир Лапид, гуравт Францын Ерөнхий сайд Элизабет Борн орсон байна. “The Jerusalem Post” сонины жагсаалтын эхний аравт АНУ-аас Израилд суугаа элчин сайд Том Найдс, Израилын Ерөнхий сайд асан Беньямин Нетаньяху, наймд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен нар жагсжээ. Жагсаалтад нийт 50 хүнийг оруулсан байна.
Сэтгэгдэл ( 2 )
Ergvv gar hul bologch har tamhichin jvjegchid setgeliin huurluuruun eh ornoo svirvvlj bna daa.Pashizam nazizamiig demjigch ANU ba Evropiin ter bumbatanguudiin hoshnognii alchuud.Sunvuu huurhii.
Манай Элбэгээг нэмчих