"Дорнодын багш" төсөлд шилдгээр шалгарсан багш нарт орон сууцны урьдчилгаа өглөө

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 29
Дорнод аймгийн Засаг даргын санаачлагаар өнгөрөгч дөрөвдүгээр сараас эхлэн "Дорнодын багш" болзолт уралдааныг таван сарын хугацаанд зохион байгуулж, өчигдөр шилдгүүдийг шалгаруулан орон сууцны урьдчилгаа болох 20 сая төгрөгийг гардууллаа.
 
Болзолт уралдааны шилдгээр Хэрлэн сумын 1-р сургуулийн бага боловсролын багш М.Хэрлэнтуяа, "Хан-Уул" сургуулийн бага боловсролын багш Б.Доохүү, Хэрлэн сумын ЕБС-ийн бага боловсролын багш Б.Энхмаа, Баяндун сумын ЕБС-ийн бага ангийн багш Ж.Алтансувд нар шалгарчээ.
 
Мөнгөн урамшууллыг аймгийн орон нутгийн төсвөөс дэмжлэг үзүүлэн олгож байгаа ажээ.
 
 
Дашрамд өгүүлэхэд, тус уралдааны шилдэг есөн байрт шалгарч амжилттай оролцсон Хэрлэн сумын 5-р сургуулийн бага боловсролын багш Ч.Эрдэнэчимэг, Д.Оюунбилэг, Хэрлэн сумын 8-р сургуулийн бага боловсролын багш Ч.Оюунтуяа, М.Энхчимэг, Чойбалсан сумын ЕБС-ийн бага ангийн багш Ц.Наран нарыг тус бүр 500 мянган төгрөгөөр шагнасан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top